''Их долоо'': Украйны талд тууштай зогсоно
ОХУ Украйн руу олон тооны пуужин харвасны дараагаар “Их долоо”-гийн удирдагчид виртуал уулзалт хийж, шаардлагатай үед Украйнд бүрэн туслалцаа үзүүлэхээ мэдэгдлээ. Тэд цэрэг зэвсэг, санхүүгийн болон хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлнэ гэв.
 
Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын пуужингууд Украйны нийслэл Киев хотод унаснаар 19 хүн амиа алдаж, олон мянган хүн гэмтэж бэртсэн байна.
 
“Их долоо”-гийн удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нөхцөл байдлыг улам хурцатгаж байгааг буруушаан, Украйны 4 мужид санал асуулга явуулан улсдаа нэгтгэх гэсэн оролдлогыг эрс шүүмжиллээ. Мөн Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский “Их долоо”-гоос агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг нэмэгдүүлж өгөхийг хүссэн байна.
 
Нэмэлт мэдээлэл: G7 буюу Долоогийн бүлэгт Америкийн Нэгдсэн Улс, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Япон гэсэн орнууд багтдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй хамгийн баян орнууд гэгддэг. Эдгээр улсууд нь 2021 оны байдлаар дэлхийн эдийн засгийн 62 орчим хувийг бүрдүүлдэг байна. “Долоо”-гийн шийдвэр заавал биелүүлэх хүчинтэй бус. Гол төлөв аливаа асуудлаар талууд өөрийн байр сууриа илэрхийлэх, саналаа нэгтгэх зэргээр хязгаарлагддаг.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2022-10-24 08:50:04
    Их 7 гэгч улсууд байдлыг улам дэвэргэж, дэлхийн дайн болгох сонирхолтой байна.
  • evropoos 2022-10-14 20:26:38
    Battai zogsoh gej hudlaa dainiig devregseer baital hini Ukrain uls bur duuslaa adgiin novshnuud aa Hurdhan tohiroltsood ter Polish Rumiin Ungartaa gazar nutg...
  • Эрдэнэбат 2022-10-12 22:42:12
    Украйны талд баттай зогсох нь яах вэ, наад Украйнаас чинь юм үлдэх нь үү.
  • d 2022-10-12 06:15:13
    xsd