Нобелийн эдийн засгийн шагналын эзэд тодорлоо
Энэ оны Эдийн засгийн Нобелийн шагналтнаар АНУ-ын Төв банкны тэргүүн асан Бен Бернанке болон Чикаго их сургуулийн профессорууд Дуглас Даймонд, Филип Дибвиг нар тодорлоо.
 
Бен Берананке 2008 оны Дэлхийн санхүүгийн их хямралын үеэр АНУ-ын Төв банкыг толгойлж байв. Түүний “Great :epression” буюу “Их хямрал”-ын талаарх судалгаа нь Нобелийн шагнал хүртэхэд нөлөөлжээ. Тус судалгаагаар “банкны дампуурал нь  санхүүгийн хямралын үр дагавар биш юм. Харин энэ нь өөрөө санхүүгийн хямралыг бий болгох боломжтой” гэдгийг тайлбарласан байдаг.

 
Чикаго их сургуулийн профессорууд Дуглас Даймонд, Филип Дибвиг нарын судалгаагаар зээлдэгч болон хадгаламж эзэмшигчдийн зөрүүтэй зорилгын талаар авч үзсэн. Өөрөөр хэлбэл богино хугацаатай татсан эх үүсвэрээр урт хугацааны зээл гаргах үйл явц нь зөрчилдөөнтэй тул үүнээс бий болох эрсдэлийг тооцоолсон байна.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.