Боловсролын салбарт өрнөж буй асуудал хийж буй ажил их. Тиймдээ ч тус салбарыг тойрсон асуудал дуусдаггүй, ундаргатай мэт байдаг ч биз. Энэ удаа бас л нэгэн асуудал сөхөгдөж эхэллээ. Энэ нь “цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр дааж байгаа нь хүндрэл учруулж байна” гэж Л.Энх-Амгалан сайдын хэлсэн үгс.
Сайхан цагт бол хүүхдийнхээ хоолны мөнгийг нь эцэг эхчүүд төлдөг байв. Дараа нь 50 хувийг нь эцэг эхчүүд төлдөг болсон. Тэгсээр сүүлдээтөр даадаг болчихсон л доо. Мэдээж хүндрэлтэй байх нь ойлгомжтой ч ёстой л “амсуулах төдий...” гэдэг шиг мөнгө төсөвлөдөг.
Тодруулбал
Хэрэв хүүхдийн хоолны мөнгөнд сардаа 46.200 төгрөг төлөх асуудал биеллээ олбол ядууралд өртөж эхлээд байгаа гэр бүлүүд хүүхдэдээ өдөр идэх талхыг нь үлдээгээд цоожлохыг илүүд үзнэ. Тэгэхээр цоожтой хаалганы цаана үлдэх хүүхдүүд өдөрт авах илчлэгээ авч бүр чадахгүйн зэрэгцээ Үндсэн хуулиар олгогдсон “...хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч бойжих...” эрх нь зөрчигдөнө.
Товчхондоо бол одоогийн байгаагаар нь байлгасан нь хол дээр гэх үгийг эрхэм улстөрчдөд эцэг эхчүүд, асран хамгаалагчид дайж байна. Тэгээд ч хүүхдийн хоолны мөнгийг ХАЛАМЖ гэж харах хэрэггүй. Харин ард түмний амьдрал дээрдтэл харзнахын зэрэгцээ төрийн үүрэг гээд ойлгочих нь бяцхан үрсээ хайрлаж буйн тодоос тод, том илрэл болох буй за.
ErenNews.mn
С.Туул

- цэцэрлэгийн хүүхдийн 1 өдрийн хоолны мөнгө 2100
- сургуулийн хүүхдийн үдийг хоол 1500
- дотуур байрны хүүхдийнх 375 төгрөг байгаа.