УИХ-ын дарга Г.Занданшатар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри-г Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр (2022.10.10) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри, гэргий Карен Фюри нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.




Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл болон эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри, гэргий Карен Фюри нарын хамт дурсгалын зураг татуулав.


 
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.