УИХ-ын намрын чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцэж байна. 2024 онд УИХ болон орон нутгийн сонгууль болох тул ирэх оны төсөв нь сонгуулийн өмнөх жилийн төсөв тул ихээхэн онцлогтой, гишүүд сайд бүр л өөрийн тойрогтоо ахиухан төсөв тавиулж тойрогтоо их зүйл хийсэн болж харагдах, рейтингээ өсгөх сонгуулийн бэлтгэл ажлаа хангах чин хүсэлтэй байдаг. Сүүлийн хэдэн жилүүдэд ч иймэрхүү хандлага хавтгайрч сонгуулийн өмнөх жилийн төсөв гэж эрх мэдэлтнүүдийн халамж хавтгайруулсан, өөрийн тойрогтоо ахиу дүнтэй хөрөнгө шийдүүлсэн төсөв батлуулдаг жишиг тогтоод байсан.
Гэтэл энэ Засгийн газрын өргөн барьж буй 2023 оны төсвийн төсөл дээрхи жишгийг эвдсэн, тойргоос гарч сэтгэсэн, “том зургаар” нь харж төсвөө хуваарилсан байгаа нь өмнөх олон жилүүдийн төсвөөс тэс өөр болж, олон хүний анхаарлыг татаж, бас олон хүний уур бухимдлыг хүргэж байна.
2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдсан байна.
Мөн 2023 оны төсвийн нэгэн чухал анхаарал татсан зүйл нь шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, өмнө эхлүүлсэн дуусгаагүй байгаа төслүүдийг үр ашигтайгаар дуусгах зорилго тависан байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д танилцуулахдаа “дэлхий нийтэд инфляцийн түвшин өндөр, ханшийн эрсдэлтэй байгаа энэ цаг үед шинэ бүтээн байгуулалт руу орох нь өмнө хийж байсан төсөвт өртгөөс хэд дахин их хэмжээний хөрөнгө оруулалт шаардана” гэдгийг онцлон хэлэв. Ирэх жилийн төсөвт өмнө эхлүүлсэн төслүүдийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтанд оруулахаар тусгасан байна.
Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьж байсан нь үр дүнгээ өгч 2023 оны төсөв энэхүү реформын чухал эхлэл болж байна. Энэхүү түүхэн өөрчлөлт, шийдвэрт нь энэ Засгийн газарт, Сангийн сайд Б.Жавхланд онцгойлон “Браво” гэе.
Мөн Сангийн сайд Б.Жавхлангийн бас нэгэн санаачлан амжилттай ажил хэрэг болгосон ажил нь Төрийн банкыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох юм. Саяхан эхэлсэн Төрийн банкны IPO амжилттай дуусч даруй захиалга нь 304,5 хувь болсон нь биржийн түүхэнд дээд амжилт тогтоогоод байна.
С.Гэрэл
www.olloo.mn