Компаниуд дампуурах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна

Эрчим хүчний хямрал Италид олон компани хаагдахад хүргэж болзошгүй. Энэ тухай тус улсын хойд хэсгийн Аж үйлдвэрчдийн холбооны ерөнхийлөгч Ассоломбарда Алессандро Спада Il Sole 24 Ore сонинд мэдэгдэв. Тэрбээр “Манай компаниудын үйлдвэрлэлийг зогсоох тухай асуудал өдөр бүр тодорхой болж байна. Манай нутаг дэвсгэрт эрчим хүчний хямралын үр дагавар нь компаниудын төвлөрөл өндөр байгаа нөхцөлд бусад бүс нутгаас илүү их хор хөнөөлтэй байж магадгүй юм. Энэ жил цахилгааны төлбөр 2020 оныхтой харьцуулахад 260 хувиар өссөн байна” гэв. Хийн хувьд зарим тохиолдолд 900 хувиар нэмэгдэх тухай ярьж болно. Ойрын хугацаанд яаралтай арга хэмжээ авахгүй бол олон ажлын байр эрсдэлд орж, нийгмийн хурцадмал байдал үүсэх эрсдэл өндөр байна.

Бүс нутгийн эрчим хүчний салбарт үүсээд буй хүнд нөхцөл байдлыг зохицуулахын тулд Европын холбоо их цаг алдсан гэж тэрбээр нэмж хэлэв. Аравдугаар сарын 4-нд "ll Giornale" сэтгүүлийн ерөнхий редакторын орлогч Никола Порро өөрийн сонины буланд эрчим хүчний буруу бодлогоос болж Европын холбооны хувьд тооцооны цаг ирснийг дурджээ. Эрчим хүчний хямрал жилийн өмнө буюу Украинд болсон үйл явдлаас өмнө эхэлсэн гэдгийг мөн дурсав. Гэсэн хэдий ч Брюссель түүний хэлснээр асуудлыг анзаарахгүй байхыг сонгосон, юу ч хийгээгүй гэжээ.

 “Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.