Таныг ''Big Loyalty'' оноотой хөтөлбөрт урьж байна

 Голомт банк таны тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty оноотой хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд харилцагчид Голомт банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ “Голомт оноо” цуглуулж, хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой. Тодруулбал шинээр хадгаламж нээх, карт захиалах, гүйлгээ хийх, сунгах, орлого нэмэх, зээл авах, төлөх зэрэг харилцагчийн хийж буй гүйлгээ тутамд автоматаар оноо нэмэгдэх юм. Голомт оноо цуглуулах дэлгэрэнгүй нөхцөлийг доорх хүснэгтээс харна уу. 

Голомт оноо цуглуулах нөхцөл: 

Та дээрх нөхцөлийн дагуу Голомт оноогоо идэвхтэй цуглуулаад дараах байгууллагуудын хөнгөлөлтийн купоноос аваарай. Их оноо цуглуулах тусам таны хөнгөлөлт эдлэх хувь өсөх болно.

Купоноор үйлчлэх байгууллагууд: 

  • Emart

  • GOBI Cashmere

  • Shoppy.mn

  • World Wine

  • UR mine

  • Cloud Nine Mongolia

  • Cinderella Beauty Clinic

  • River Club Mongolia

  • Hobbyzone Mongolia

 Купон авах нөхцөл: Та хөнгөлөлтийн купон авахдаа оноогоо энэхүү шатлалын дагуу зарцуулаарай.

  • 1,000,000 оноо = 100,000₮

  • 2,000,000 оноо = 200,000₮

  • 3,000,000 оноо = 300,000₮

  • 4,000,000 оноо = 400,000₮

  • 5,000,000 оноо = 500,000₮

“Big Loyalty” урамшуулалт хөтөлбөр нь 2022.12.31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд бүх насны хүмүүст зориулсан тул нийт харилцагчид өөрт хэрэгцээтэй банкны үйлчилгээг аваад хөтөлбөрт оролцох боломжтой. Энэхүү хөтөлбөр нь банкны үйлчилгээнээс урамшуулал авах, хэрэглээнээсээ үнэ цэн хүртэх, оноогоороо хөнгөлөлт эдлэх давуу талуудыг харилцагчдад олгож буйгаараа бусад онцлог юм. 

Та өөрийн онооны хэмжээ болон зарцуулалтын мэдээллийг SocialPay аппликэйшний “Нэмэлт цэс - Голомт Лояалти – Big Loyalty” хэсгээс шалгах боломжтой. Харин хараахан SocialPay-ийн хэрэглэгч болж амжаагүй бол доор байрлах QR кодыг уншуулаад аппликэйшнаа утсандаа татаж, оноогоо шалгаарай. 

Харилцагч та Голомт оноо цуглуулах болон зарцуулахтай холбоотой лавлах зүйлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлана уу. 

 

#BigLoyalty #ТогтмолХэрэглээгУрамшуулахХөтөлбөр #ГоломтОноо

Бусдад түгээх
  • gplus