
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2022 оны эхний 8 сарын байдлаар 17.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 519.6 (3.1%) тэрбум төгрөгөөр өслөө.
Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 83.3 (0.7%) тэрбум төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1,061.2 (37.8%) тэрбум төгрөг, уул уурхайн туслах үйл ажиллагааны борлуулалт 92.0 (4.0 дахин) тэрбум төгрөгөөр өсөхөд нь нөлөөлсөн байна.
Харин газрын тосны олборлолтын салбарын борлуулалт 237.6 (41.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 683.9 (8.0%) тэрбум төгрөг, бусад ашигт малтмал олборлолтын салбарын борлуулалт 148.4 (60.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 10.0 их наяд төгрөг буюу 58.8 хувийг гадаад зах зээлд борлуулсан байна. Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 9.5 их наяд төгрөг буюу 95.0 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна
2022 оны эхний 8 сарын байдлаар улсын төсөвт 2,423.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлэв. Үүнээс:
➢ Зэс 1,186.8 тэрбум төгрөг,
➢ Нүүрс 873.9 тэрбум төгрөг,
➢ Алт 158.4 тэрбум төгрөг,
➢ Цайр 104.5 тэрбум төгрөг,
➢ Төмөр 32.9 тэрбум төгрөг,
➢ Хайлуур жонш 14.7 тэрбум төгрөг,
➢ Бусад ашигт малтмал 52.4 тэрбум төгрөг.
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 494.1 тэрбум төгрөг буюу 16.9 хувиар буурсан байна.
Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнд:
➢ Нүүрс 330.8 (60.9%) тэрбум төгрөг,
➢ Цайр 32.9 (45.9%) тэрбум төгрөг,
➢ Алт 13.9 (9.6%) тэрбум төгрөг,
➢ Бусад 17.8 (51.6%) тэрбум төгрөг.
Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:
➢ Зэс 733.7 (38.2%) тэрбум төгрөг,
➢ Төмөр 98.8 (75.0%) тэрбум төгрөг,
➢ Хайлуур жонш 56.9 (79.5%) тэрбум төгрөг.
Оллоо.мн