Төрийн өмчийн 6 их сургуулийн дундын удирдах зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ

Төрийн өмчийн 6 их сургууль 2021 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн зарим их сургуулийн хэмжээнд дундын хэлбэрээр байгуулах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Дээд боловсролын өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага, сургалт эрхлэх чиглэл, нутаг дэвсгэрийн байршил зэргийг харгалзан төрийн өмчийн 6 их сургууль дундын Удирдах зөвлөлтэй болж байгаа юм. Энэхүү дундын Удирдах зөвлөлийн даргаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ажиллаж байна.

Дундын Удирдах зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж, төрийн өмчийн зургаан их сургуулийн засаглалыг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Их, дээд сургуулиудын засаглалыг шинэчлэхдээ олон улсын чиг хандлага, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөгөө болох “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулах шаардлагатай. Мөн стратеги төлөвлөгөө сайжруулах, манлайллыг дээшлүүлэх, бүтэц зохион байгуулалтын дизайн хийх зөвлөмжийг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов. Их сургуулийг хөгжүүлэх замын зураглалын зөвлөмж нь:

-Цахим шилжилт /Цахим шилжилтийн давуу талыг ашиглан дээд боловсролын өөрчлөлт шинэчлэлийг эрчимжүүлэх/

-Оюутан-төвт /Оюутан, сурагчдыг их сургуулийн бүхий л үйл ажиллагааны төвд тавих/

-Суралцахуй /Тэдний сурах нөхцөл бололцоог өргөтгөх/

-Авьяас /Сурах хүсэл эрмэлзлийг татах, авьяасыг хөгжүүлэх/

-Хувь хүнд чиглэсэн /Оюутан нэг бүр суралцахуйн траектороо өөрөө тодорхойлох эрхийг хангах/ байх талаар санал солилцлоо.  

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИД 2022-11-09 03:03:40
    БОЛОВСРОЛЫН ЯАМНЫХАН БҮГД АРДАА ХУВИЙН СУРГУУЛЬТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫХАН БҮГД АРДАА ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМИЙН САНТАЙ ТЭГЭЭД ТӨРИЙН АЖЛАА ХИЙЖ ХАРАГДААЧ