АНУ, БНСУ хамтран пуужин харвалаа
 Орон нутгийн цагаар өнөөдөр буюу Лхагва гарагийн өглөө АНУ болон БНСУ хамтран Солонгосын хойгийн зүүн эргийн ойролцоо дөрвөн баллистик пуужин харвалаа. Энэ талаар БНСУ-ын нэгдсэн штабаас мэдэгдэв.
 
Энэ нь БНАСАУ ямар ч анхааруулгагүйгээр Япон руу баллистик пуужин харвасанд үзүүлж буй хариу үйлдэл гэж тайлбараж байна. Дээрх туршилтад АНУ-д үйлдвэрлэсэн 200 миль /320км/ зайд хөөрөх чадвартай пуужингууд ашиглажээ.
 
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээлж буйгаар “АНУ болон түүний холбоотнууд Хойд Солонгосын өдөөн хатгасан үйлдэлд хариу үзүүлэхэд бэлэн цэргийн хүчин чадалтай гэдгийг батлан харуулах зорилготой” гэв.
 
Мөн Японы Ерөнхий сайд Фумио Кишида АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар утсаар холбогдон “БНАСАУ анхааруулгагүйгээр пуужин харвасан нь Япон болон бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой сорилт болж байгаа” талаар ярилцжээ.
 
Н.Элбэгжаргал
Эх сурвалж: CNN
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.