Их хурлын даргын солиорол
УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж хэлсэн үгээ “Улс эх орон ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ард иргэдээ хайрлах хэрэгтэй. Хоноцын сэтгэлээр аливаа ажилд битгий хандаарай” гэх их л сайхан үгээр төгсгөсөн.
 
Гэхдээ түүний хэлсэн үгс дотор “Бид мөрийн хөтөлбөртөө орлоготой иргэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасан бөгөөд энэхүү шинэчлэл нь
 
Нэгдүгээрт, хүн амын  орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлоготой иргэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хоёрдугаарт, төсвийн байгууллагад орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэв.
 
Түүний тэдгээр үгс ард иргэдийг цочирдуулав. Мөн “Төрийн байгууллагууд бүгд бизнес хийе гэсэн олон улсын туршлага, либералчлал, хүнд суртал чирэгдлийг бууруулах, төр төсвийн байгууллагууд төрийн өмчит ААН-үүд үр ашигтай ажиллах ийм цогц реформыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ эрх зүйн орчныг бий болгоё” гэсэн нь түүнийг “эрүүл эсэхэд” эргэлзэхэд ч хүргэв.
 
Утга авцалдаа муутай энэ үгсээс “Төсвийн байгууллагууд цалингаа нэмэхийн тулд бизнес хийх юм байна. Төрийн өмчит ААН-үүдээ ашигтай ажиллах нөхцлийг төр бүрдүүлж өгөхийн тулд биенесменүүдийг нухчин дарах нь” гэж ойлгогдов.
 
Тэгвэл төрийн оролцоотой бүхэн дампуурч, гацаж, хөлдөж, царцаж улс орны хөгжилд чөдөр тушаа болдогийг бид  Дарханы зам 4 жил гацаж байгаа, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зогсонги байдалд орсон, гурил будааны чанар муудсан ч үнэ нь нэмэгдсэн, Нөөцийн мах чанаргүй учраас одоо ч зарагдаж дуусаагүй байгаа зэргээс харж болно.
 
Их хурлын даргын энэ хэдэн үгс ертөнцийн элэг доог болж “Монголын төр МУЛГУУ, МУЙХАР” гэж хэлэгдэхэд хүрсэний зэрэгцээ шууд утгаараа ЖДҮ эрхлэгчид бизнесмен ард иргэдийнхээ боломжийг дээрэмдэж, амыг нь барьж заналхийлж буйтай агаар нэг сонсогдож байна хэмээн ард иргэд хэлж бухимдаж байна.
 
Гэхдээ УИХ-ын даргын энэ солиорлоор бол сургууль банк бус санхүүгийн байгууллага байгуулж, сумын ЗДТГ хуушуур хийж зарж болох нь байна.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-10-11 01:24:39
    Занданшатар гуй чинь Их Хурлын Дарга гэхэд итгэмээргүй эргүү амьтан бодотой. Бид чинь ийм амьтадаар удирдуулсан болоод сууж байх гэж дээ.
  • ZOCHIN  2022-10-06 07:59:35
    YG UNENDEE BOL HETCUU HUNEER IH HURLAA UDIRDUULJ BGAA N NUUTC BISHSHUU...ERUNHIILUGCH ERUNHII SAID ...........HUURHIIDUU MONGOLCHUUD ..
  • зочин 2022-10-06 06:21:17
    Тэтгэвэр авч байгаа хүмүүс төрд давхар ажил хийж байна пүү даа гээд байсан үүний дэргэд энэ пу ч биш юм бишүү, төрд албан бичгийн толгой бичиж чадахгүй хүн бий,...
  • Иргэн 2022-10-05 11:01:46
    Лералчлал гэдэг нь түүхийн хог дээг хаягдахаар хэн яах, хүүхдийг угчиж өгчээ, хэдэн бор юмтай болохоор явч элит гэгч америк дойлуур олохгүй дээ. угж зулгаах
  • Зэлэм 2022-10-05 10:19:14
    Ардын нам коминтэрны бодлого явуулж эхэлж байна, энэ нь эргээд социализм руу буцнаа гэсэн үг. Өнөөдрийн Орос шиг, Ардчиллыг үгүй хийх юм байна!!
  • Zochin 2022-10-05 02:49:08
    Ene neg ergyy yumaa zailuulaachee. Uuruu l yostoi khonotsiin setgeleer amidarch bgaa khyn dee.
  • Zochin 2022-10-05 01:14:57
    Нам хурдан шиг шинэчлэгдээд ийм хумууст хариуцлага тооцоод явах хэрэгтэй шуу дээ сонин юм ярих юм даа
  • Иргэн 2022-10-04 13:39:22
    Энэ хүн юу хэлж байгаагаа ойлгосон боловуу. Саяхан ЗГХЭГ-ийн шинэ дарга нь төр хувийн хэвшилтэй бизнес хийж өрсөлдөхгүй гэж тунхаглаад байсантай зөрж байна
  • ardyyd aa!!!bid iim bailuu geed tyyhees  2022-10-04 07:49:25
    ene chagiin soliotoi ardyyd yu gej hychach bolno;ene ardyydiig er ni zeb hyn gehed daanch bagadana.Mongolchyydiin hamgiin doroitoliin adgiin ardyyd gebel odoo e...
  • Зочин 2022-10-04 07:44:13
    Энэ хүн одоо огцрох бсон шүү дээ ерөнхийлөгч тангараг өргөхөд л элий балай нь харагдсан шүү дээ
  • ЗОЧИН 2022-10-04 07:02:51
    ОГЦОР ДОО
  • hfdhfdhjhjhfd 2022-10-04 06:59:34
    Энэ солиотын зөвлөх нь ийм зөвлөгөө өгсөн байх, түүнийг нь ойлгож тунгаан бодох, зөв эсэхэд дүгнэлт хийх чадваргүйгээ олон түмэнд харууллаа,
  • чоогоо 2022-10-04 06:56:00
    Модоншатар