Хүлээгдэж буй Чингис бонд...
“Өртэй хүн өөдлөхгүй”  гэдэг шиг манай улсын өрийн асуудал иргэдийн амьдралыг уруудуулж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулсаар.
 
Энэ оны эхний улирлын байдлаар Монгл Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн.
 
Харин хамгийн том дохио нь  өрийн эргэн төлөлт ээлж дараалан хаалга тогших төлөвтэй. Тодруулж хэлбэл Засгийн газар ирэх 12 дугаар сард Чингис бондын 137 сая ам.доллар, 2023 онд Гэрэгэ бондын 536.6 сая ам.доллар болон 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын өрийг төлөх хуваарьтай байна.
 
Өнөөгийн нөхцал байдлын тухайд гадаад валютын нөөц улирал дараалан буурсан, импортын орлого хангалттай бус байгаа зэргээс харахад Чингис бондын 137 сая ам.доллар том дарамт болох нь тодорхой юм. Өнөөдөр маргааш гэж байтал 12 дугаар сар болчихно. Яажшуухан эрсдэлийг давах нь мэргэн ухаан, мэдрэмжтэй шийдлээс л хамаарах биз.
 
Угтаа бол хэмнэлтийн бодлогоо араас нь шидэхийн оронд урьдаас угтуулж хэрэгжүүлж байсан бол өнөөдөр толгой гашилгах хэрэг гарахгүй. Даанч нэгэнтээ буруу замаар будаа тээсэн төсвийн үр ашиггүй зарцуулалт, улс төрийн ул суурьгүй бодлого шийдвэр ийм үр дүн өгөх нь аргагүй шүү дээ. Ямартай ч амаргүй даваа ойртсоор. Ядаж байхад давааны цаана олон даваа бий дээ.
 
Чингис бондын дэлгэрэнгүй:   Монгол Улсын Засгийн газар 2012 оны 11 дүгээр сарын 28-нд олон улсын зах зээлд гаргасан урт хугацааны өрийн бичиг буюу бондыг “Чингис бонд” гэж нэрлэдэг. Тус бонд нь Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийтдээ 1.5 тэрбум долларын өрийн бичиг болно. Чингис бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалжээ.


ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.