Нийтийн тээврийн богино эргэлтийн талаар танилцуулж, иргэдийн саналыг сонслоо

Нийтийн тээврийн үйлчилгээний богино эргэлтийн өнөөгийн байдал, төлөвлөлтийн талаарх танилцуулга, сонсох ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

Өдгөө Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. 2021 оны байдлаар нийтийн тээврээр 147 сая зорчигч үйлчлүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Нийслэлийн нийт автомашины 0.02 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг. Судалгаагаар Улаанбаатар хотын гол дөрвөн гудамж зам болох  Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчигч урсгалын ачаалал их байдаг. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр 20 чиглэлийн 280 автобус, нийт зорчигчдын 30.6 хувь, Чингисийн  өргөн чөлөөнд есөн чиглэлийн 120 автобус, зорчигчдын 8.6 хувь, Их тойрууд 14 чиглэл 150 автобус, зорчигчдын 6.2 хувь, Нарны замаар  долоон чиглэлийн 70 автобус, зорчигчдын 2.6 хувь нь  тус тус зорчиж байна.

Нийтийн тээврийн 105 чиглэлээс богино эргэлтийн 27 чиглэл бий. Эдгээрийн 10 чиглэлийг 2020-2022 онд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгын хүрээнд шинээр явуулж эхэлсэн. Алслагдсан суурьшлын цэгүүдээс 10 чиглэлийн 72 автобусыг богино эргэлтэд оруулан, төлөвлөлтийг хэрэгжүүлсэн гэдгийг танилцууллаа.

Танилцуулгын үеэр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг:

-Богино эргэлтийн үр дүнд нааштай үзүүлэлтүүд гарсан. Автобусаар зорчих хугацаа богиносож, зорчилт болоод хүртээмж нэмэгджээ. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд бага оврын автобуснууд оруулж ирж байгаа. Нийт парк шинэчлэлтийн 15-20 хувь нь бага оврын автобус байх юм хэмээлээ.  

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа:

-Нийтийн тээврийн чиглэл бүрийн урт янз бүр. Хамгийн урт нь 72 км, хот орчмын чиглэлүүд бий. Хот дотроо бол 18-30 км урттай чиглэлүүд бий. Эдгээрээс энэ удаад богино эргэлтийн чиглэлийг онцлон танилцуулъя. Богино эргэлт гэдэг нь Таван шар, Офицеруудын ордноос дотогшоо, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлд оруулахгүйгээр 120 болон Баянбүрд хэсэгт эцсийн зогсоолыг шийдэх байдлаар зохицуулалт хийж байна. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслүүд болон зорчигчид түгжрэлд орохгүйгээр хүрсэн газартаа очих боломжтой болж буй юм. Богино эргэлтийг зохион байгуулахдаа хоёроос илүү дамжин суухгүйгээр зорьсон газартаа хүрэх байдлаар шийдвэрлэж байгаа. Цаг хугацааны хувьд 20-30 минутын хэмнэлт гарч буй юм. Есдүгээр сард манай байгууллагад хаяглан ирүүлсэн санал, гомдлын 20 орчим хувь нь богино эргэлтийн чиглэлийг нэмэгдүүлж өгнө үү гэсэн хүсэлт байгаа. Тиймээс бид өнгөрсөн онуудад нэвтрүүлсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөхийн сацуу нэмж гурван чиглэлийг явуулахаар иргэдэд танилцуулж байна гэлээ.

Танилцуулгад оролцсон иргэдийн хувьд богино эргэлтийн чиглэлийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ойртуулах, өвлийн улирал ирж буйтай холбоотойгоор автобусны тоог нэмэгдүүлж, хүлээлтийг багасгах зэрэг саналыг хэлж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2022-10-01 07:16:08
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • шийд гаргах гэж удна даа 2022-10-01 00:48:55
    Богиноор явуулах нь зөв. Хурдан шийдээ гаргаад явуулах хэрэгтэй.
  • Иргэн 2022-09-30 09:31:53
    Дамжаад суухдаа картаа уншуулаад явах болохоор, жолоочид бэлэн мөнгө өгөх нь багасана шүү дээ
  • ЗОЧИН 2022-09-30 07:58:40
    Энэ шийдвэрийг аль дээр хийх байсан юм. Хожууч гэсэн ухаарсан нь сайн байна. Яаж ч бодсон энэ чинь түгжрэлд нөлөөлж байгаа.
  • зөв 2022-09-30 07:48:58
    болж байна.