Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцуулав
Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнөөдөр (2022.09.30) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцууллаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд анхаарсан гэж Монголбанкнаас танилцуулав.

Энэ хүрээнд тээвэр, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулах, гадаад санхүүжилтийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлийг баримтлахаар 2023 оны мөнгөний бодлогод тусгасан хэмээв. Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж байгаа. Мөн Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, бизнесийн орлогыг төрөөс дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаар тусгасан. Гадаад валютын гадагшаа урсах чиглэлийг бууруулж, гаднын шууд хөрөнгө оруулалтуудыг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч төслийг боловсруулсан гэв.  

Ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд оруулах, банкны салбарт АйПиОу (IPO) хийгдэх боломж нээгдэж байгаа учраас шинээр татагдах хөрөнгийн хэмжээгээр зээл олголт хэвийн болно гэж Төв банк тооцоолжээ.

2023 онд экспортын орлогыг нэмэгдүүлснээр төлбөрийн тэнцлийн дарамт буурч, макро эдийн засгийн бодлогын хувьд банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхээр зорьсон аж. Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг анхаарахад чиглэсэн  үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа гэж Монголбанкны албаны хүмүүс онцоллоо.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар төсөв, мөнгөний бодлогыг уялдаа холбоотой байдлаар хэрэгжүүлж, үнийн өсөлтийг бууруулах цогц бодлого авах нэн шаардлагатай байна гэлээ. Учир нь гурван давхар шок буюу олон улсын хурцадмал байдал, тээвэр логистик, цар тахлаас үүдэлтэй үнийн өсөлт нь ард иргэдийн амьдралд болон бизнесийн салбарт хүнд цохилт болж байгааг хэлэв.  Иймд ирэх онд хэрэгжих төрийн мөнгөний бодлого энэ бүх эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн байх ёстойг онцлож байлаа.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2022-10-01 07:15:25
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)