Цар тахлын нөлөөгөөр хүмүүсийн зан төлөв өөрчлөгдөж байна
АНУ-ын эрдэмтдийн явуулсан судалгаагаар коронавирусын халдвар болон цар тахлын үеийн байдал хүмүүсийн зан төлөвт нөлөөлж байгааг тогтоожээ. Ялангуяа насанд хүрэгчид стресст өртөмтгий, итгэлгүй болж байгааг судалгааны үр дүн харуулсан байна.
 
Өмнө нь сэтгэл судлаачид газар хөдлөлт, хар салхи гэх мэт томоохон байгалийн  гамшиг болон хүний зан төлөвийн өөрчлөлт хоорондын уялдаа холбоог олж чадаагүй ч урт хугацааны хөл хорио, нийгмийн тусгаарлалт нь хүний сэтгэл зүй, хандлагад нөлөөлж байгааг баталжээ.


 
АНУ-ын Флорида мужийн Анагаах ухааны коллежийн профессор Анжелина Сутин тэргүүтэй судалгааны багийн гишүүд “насанд хүрэгчид /залуучууд/ цар тахлын дараагаар зан ааш тогтворгүй, хамтран ажиллах, итгэл даах чадвар муу, хариуцлагагүй болж байгааг” онцолж хэлсэн байна.
 
Судалгаанд 7109 хүн оролцсон бөгөөд оролцогчдоос хүний хувийн зан чанарыг шинжих таван төрлийн тест авчээ. Үүнд невротикизм /даруу байдлын үзүүлэлт/, экстраверси /нийтэч байдал/, нээлттэй байдал, найрсаг байдал, ухамсрын түвшинг тодорхойлох тестүүд багтсан байна. Судалгааг нийтдээ 3 удаа зохион байгуулжээ.
 
Цар тахлын дараа невротикизмээс бусад дөрвөн үзүүлэлт мэдэгдхүйц өөрчлөгдсөн нь анхаарал татаж байгаа юм. Өөрчлөлтийн хэмжээ арван жилийн хугацаанд ажиглагддаг хүний зан төлөвийн хэлбэлзэлтэй дүйцэхүйц хэмжээтэй байв.
 
Судалгааны багийнхан дээрх зан төлөвийн өөрчлөлт түр хугацаанд эсвэл урт хугацаанд үргэлжлэх эсэхийг тогтоохоор судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Мөн судалгааны үр дүнг “Plos One” сэгүүлд нийтэлжээ.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2022-10-01 07:16:48
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)