Гурван сая дахь иргэн морь жилдээ багтаж мэндэлнэ
Үндэсний статистикийн хорооноос cap тутмын уламжлалт мэдээллээ өчигдөр хийлээ. Мэдээллийн цагт тус хорооны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Гантөмөр, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан нар оролцлоо.
 
Мэдээллийн үеэр өргөн хэрэглээний барааны үнэ ханш хэрхэн нэмэгдсэн мөн инфляци өмнөх оныхтой харьцуулахад хэд байгаа, өмнөх сараас хэдэн хувиар нэмэгдсэн бэ гэдгийг танилцууллаа. Тэгвэл инфляци өмнөх оныхоос 0.7 хувиар, оны өмнөхөөс 10.1 хувиар нэмэгджээ. Харин банкны чанаргүй зээлийн хэмжээ 620 тэрбумд хүрсэн бол экспортын хэмжээ ч мөн нэмэгдсэн байна. Тодруулбал, оны эхний 11 сард манай улс 135 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 10 тэрбум ам.долларт хүрч, үүнээс 5190.4 сая ам.долларын экспорт, 4832.2 сая ам.долларын импорт хийсэн байх юм. Өөрөөр хэлбэл экспорт нь импортоосоо 358.2 сая ам.доллараар давжээ.
 
 Статистикийн мэдээллийн үеэр тун сайн мэдээ дуулгав. Тодруулбал, монголчууд гурван сая дахь иргэнээ морь жилдээ багтаан угтаж авах аж. Өөрөөр хэлбэл, статистикийн мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар гурван сая дахь иргэн 2015 он гараад морин жилдээ багтаан төрөх аж. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монголчууд 75213 хүнээр бүл нэмжээ. Түүнчлэн Үндэсний статистикийн хороо өөрийн вэбсайтдаа Хүн амын цаг тоолол ажиллуулдаг ч сүүлийн хоёр сард цаг тооллоо унтраасны учрыг тодруулахад “Хүмүүсийг төөрөгдүүлэхгүйн тулд цаг тооллыг унтраахад хүрсэн. Учир нь тэрхүү цаг тооллыг олон жилийн дунджаар тооцон нэг минут, нэг цагт төрөх хүүхдийн давтамжаар ажиллуулдаг болохоос яг бодит тооцоо бас биш юм. Гэтэл хүмүүс тэрхүү тооллыг харж гурван сая дахь хүүхэд төрүүлэх хүслээр амаржих хугацаагаа тааруулах гэж оролдох магадлалтай байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-12 02:18:22
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.109
    Мэдэгдсэн Хариулах