АН-ынхны бас нэг нууц уулзалт Амарбаясгалант хийдэд болжээ

Хоёр АН-ыг нэг нэгээр нь чиглүүлж буй гэх Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд саяхан уулзаж “гар барьсан” байна. Ийм мэдээлэл цацагдсан. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан залуучуудын холбооныхон, тэр дундаа тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын хүмүүс АТГ-ын гадаа суулт зарлаж эхэлсэн. Тэд С.Эрдэнийг шалгуулах шаардлага тавьж байгаа юм.

Ер нь бол АН-ын албан ёсны тамга С.Эрдэнэд бий. Үүнийг Дээд шүүхийн удаа дараагийн хурлаар нотолсон. Тэгэхээр С.Эрдэнээс АН-ын тамгыг салгах нь хоёр АН-ын ард буй хүмүүсийн туйлын хүсэл болжээ. Тэд С.Баярцогтыг АН-ын дараагийн даргаар тавихаар тохирсон гэж улс төрийн хүрээнд яригдаж байна. Гэвч мань С.Эрдэнэ АН-ын тамгыг хадаг дээр тавиад “...Май” гээд өгөх нь юу л бол доо. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас харахад С.Эрдэнэ АН-ын тамгыг тийм ч амархан тавиад туучихгүй бололтой. Тэрийгээ ч шулуухан хэлчихэж байна. Тэгэхээр журмын нөхдүүд нь С.Эрдэнийг намын тамга атгах эрх зүйн чадамжгүй болгохоор шийдсэн байж болзошгүй байна. Үйл явдлуудаас ийм дүр зураг харагдаад эхэллээ.

Ядахад, С.Баярцогт АН-ын дарга болох гээд ёстой л байж ядаж байх шиг байна. Наадмын өмнөхөн хэргийг нь хэрэгсэхгүй болгосноос хойш уулзалтуудыг хийсээр л байна. Уулзалт бүрт нь байнга хамт очиж оролцдог улстөрчид, бизнесмэнүүдтэй ч болжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдрүүдээр нэр хүмүүстэй Амарбаясгалант хийдэд уулзалт хийсэн байна. Эндээс нэг зүйл анзаарагдсан нь АН-ын ирээдүйн даргыг дэмждэг бизнесмэнүүдийн тоо нэмэгдэж буй бололтой. Энэ уулзалт дээр л гэхэд “АПУ”-гийн П.Батсайхан дээр “Трафигура”-гийн Э.Жононбаяр нэмэгдэж очжээ. АН-ынхан тэдний онгоцоор Амарбаясгалант руу явсан байна. Тодруулбал, Б.Хурц П.Батсайханы, С.Баярцогт Э.Жононбаярын онгоцонд сууж Амарбаясгалантад очжээ. Харин уг уулзалтаар тэд ямар тохироо хийсэн нь тодорхой бус байна.
 

“Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2022-09-27 14:36:16
    Нөгөө хэдэн мянган хувьсагчаа яриад
  • Зочин 2022-09-27 07:04:50
    Шал худлаа, ямар ч үндэслэлгүй, зай бөглөхийн тулд бичсэн юм байх даа, хөөрхий. С.Баярцогт эрдэм боловсролтой нэгэн биш, хэлбэр төдий нөхөр. Зүгээр идэвхи үзүүл...
  • зочин 2022-09-27 06:08:02
    баярцогтыг дэмжиж байна боловсролтой туршлагатай залуу хүн болж байна