С.Хорлоо эмээ: Төрийнхөө сүлдэнд залбирч явахад түмний минь буян заяадаг л юм байна

С.Хорлоо эмээг ч танихгүй хүн ховор болоо биз ээ. Гэхдээ тэрээр хэвлэлээр бичигдэхээс ч өмнө олондоо танигдсан хүн байсан юм. Түүнийг С.Хорлоо эмээ гэхээс илүү “Цайны эмээ” гэдгээр нь Бөмбөгөр худалдааны төвийнхөн сайн мэднэ.

Өдөр бүр тогтсон цагтаа Дэнжийн мянгын цагаан байрнаас хоёр халуун сав цай авч ирж “Бөмбөгөр”-ийн худалдаачдад үйлчилсээр олон арван жилийг өнгөрөөж байна. Өдгөө 90 насыг зооглож байгаа энэ буурай үр ачаа эрхлүүлээд налайж суух ёстойсон. Гэвч амьдралын эрхээр өдөртөө 2-4 халуун сав цай худалдаж олсон хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулж бас болоогүй зарим хэдийг нь цааш нь хийж амьдарсаар өнөөдрийг хүрчээ. 90 настай хөгшин мөнгө хадгалж яадаг юм болоо гэж бодогдох байх. Би ч тэгэж бодож байснаа нуумааргүй байна. Харин тэрээр хадгалсан мөнгөө хүүдээ зориулдаг аж.
Хүү нь эхнэр хүүхэдтэйгээ тусдаа амьдардаг ч сэтгэцийн өвчтэй учраас ээждээ туслах нь битгий хэл өнөөдөр ээжийнхээ тусламжийг аваад амьдарч байна.



С.Хорлоо эмээ Хүмүүс намайг асрамжийн газар аваачна л гэдэг юм. Муу өвчтэй хүүгээсээ холдоно гэхээр санаанд багтахгүй юм аа. Би хүүгээ сард ядаж нэг эргээд байна шүү дээ. Үхтэл үр харам гэж, барааг нь харж байгаад өнхөрье дөө, эмээ нь хэмээн тэрээр нүдэндээ нулимстай нэг биш удаа сэтгэлээ уудалж байсан юм.

Үнэхээр л үхтэл үр харам гэгчээр өөрөө нар гэрэлтэж, салхи нэвтэрсэн амбаарт амьдарч байж хүүгийнхээ эмчилгээнд хэмээн өдөр бүр шантралгүйгээр цай зарсаар байгаа С.Хорлоо гуайгаар өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрнө. /Өмнө нь амьдарч байсан хашаа байшингаа зарж хүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан ч тусыг эс олжээ./

Тиймээс л түүнд туслах хүсэлтэй залуус олон болсон байна. Харин тэдгээр залуусыг “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ нэгтгэн ямартай ч С.Хорлоо эмээгийн амьдарч буй амбаарыг нь сольж, байшинтай болгож өгөхөөр зорьсон юм.

Өнгөрөгч хугацаанд “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын залуус хандивын аян явуулж, 12 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт 6.5 сая төгрөг цугласан байна. Энэ мөнгийг нь байшин барихад зарцуулсан. Гэхдээ бүгдийг бус. Сайхан сэтгэлт залуус, ААН-үүдийн буянаар 6 сая төгрөгийн үнэтэй канад технологиор баригдсан байшинг тал үнээр нь авч, дулаалга, хашааны төмөр хаалга, модон тавилга гээд бүхий л зүйлсийг нь үнэ төлбөргүй, эсвэл хямдруулсан үнээр авч С.Хорлоо эмээгийн байшинг тохижуулж, 10 хоногт төлөвлөсөн ажлаа 7 хоногийн дотор дуусгасан юм. Харин үлдсэн мөнгийг нь эмээгийн нэр дээр данс нээж, хадгалсан байна.





Ингээд С.Хорлоо эмээг өнгөрөгч лхагва гаригт шинэ байшинд нь авч ирэх ёстой байсан юм. Гэвч пүрэв гариг болгон хойшлогдсон талаар “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын залуус “С.Хорлоо эмээ лхагва гаригийг муу өдөр байна. Пүрэв гаригт очъё. Тэр өдөр ч эмчилгээ дуусна гэж хэлсэн” хэмээн тайлбарлав. Тиймээс ч эмээгийн хэлснээр пүрэв гаригийн морин цаг шинэ гэрт нь авч ирсэн байна.

 Энэ цагт С.Хорлоо эмээг угтан авахаар “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ залуус болон хүсэл зорилго нэгтэй олон залуус ирсэн байлаа. Өчигдөрхөн хүйтэн зутруу амьдарч байсан эмээ өнөөдөр тохилог, дулаахан байшинтай болсноо хараад нулимс унагаж, залууст баярласнаа хэлж, ерөөл айлдсаар гэртээ оров.



Харин “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ залуусын зүгээс шинэ байшингийн жаврыг үргээж, морин хуур, уртын дууг эгшиглүүлж гэнэтийн бэлэг барилаа.

Энэ үеэр С.Хорлоо эмээ “Эмээ нь үргэлж Төрийн сүлдэндээ мөргөн явдаг. Төрийн сүлд түмний минь буян түшэж ийм сайхан орон гэртээ боллоо. Одоо надад өөр хүсэх зүйл алга. Хүүхдүүдийн минь ажил үйлс үргэлж бүтэмжтэй байг. Эрүүл энх байж олон хүнийг баярлуулж яваарай. Хүний төлөө явсан хүний үйлс үргэлж бүтдэг юм аа” гэсэн ерөөлийг айлдав.









Нэгэн буурайг орон  гэртээ болгож чадсандаа залуус өөрсдөөрөө бахархаж байлаа. Үнэхээр ч тэднээр бахархамаар. Тиймээс ч ерөөл магтаал тэдэнд багадахгүй.

 Залуус “Эмээ өөрийнхөө төлөө бус ганц хүүгийнхээ төлөө хөдөлмөрлөж яваа нь биднийг түүнд туслах хамгийн том шалтгаан болсон” гэж хэлцгээж байна. Залуусын бахархам үйл явдалд ая дуу нэмэхээр “Voice” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан С.Баттулга хүрэлцэн иржээ. Тэрээр залуусын хийж хэрэгжүүлсэн ажлыг өндрөөр үнэлж, ээжийн тухай дууг залуустай хамт дуулж, С.Хорлоо эмээгийн төрсөн говь нутгийн тухай дуугаар эгшигэн цэнхэр хадаг өргөлөө.

С.Хорлоо эмээд туслах аянд 350 гаруй залуус оролцож, тусламжийн гараа сунгасан юм. “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын залуус үүний дараа хүүхдүүдэд туслана хэмээн хэлж байна. “ ... Бид эх орныхоо тал бүрээс нэгэн сэтгэлээр цугласан Монголын залуусын нэгдэл. Бидний Тусгал эх оронд минь тулгамдсан асуудлууд руу чиглэх болно” гэсэн эрхэм уриатай эдгээр залууст цаашдын их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

 Дэнжийн мянгын цагаан байр ... Энд С.Хорлоо эмээтэй адил түвшин амьдарч буй цөөнгүй хүн байна. зуны амбаар, нүүрсний саравч мэт зүйлд амьдарч өдөр хоногийн өнгөрүүлсээр. Бас иймэрхүү оромжийг түрээслүүлэг хүмүүсч байдаг бололтой юм. Амьдралын нөхцөл үүнээс хүнд олон ч иргэд бий. Гэвч албан тасалгааны цонхоор тэд ямар харагдах биш дээ.





 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hhhhhh 2014-12-25 05:46:55
    bidniig ingej amidruulax bolson buruutnuudad neg sain shanaa ugux yumsan. Olon terbumaaraa niigmiin xalamjiig bolomjin avch yavbal yadag iim xumuus zovoxgui sh ...
    150.129.141.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Altaa 2014-12-24 10:05:16
    Yamar saihan ium ve zaluusaa.bayarlalaa ta nartaa.hairtai shy.
    103.229.122.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Soogii 2014-12-24 05:37:52
    Буянтай үйлс бүтээсэн залуусдаа чин сэтгэлийн мэнд дэвшүүлье. Бурханлаг үйлс тань үргэлж дэлгэрч яваг
    202.170.94.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэнгээ 2014-12-13 02:41:23
    Тай нар бол сайхан сэтгэлтэй хөх толботой жинхэн Монгол хүмүүс юмаа. Үйлс тань дэлгэрэх болтугай.
    103.11.192.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Уламбаяр 2014-12-12 19:44:43
    Сайхан сэтгэлт залуустаа баярлалаа Манай залуус хүнлэг сэтгэлээ алдаагүй найдвартай лбайгаа юм байна.Залуустаа итгэх цаг болжээ
    112.72.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • yrt naslajyabaarai emee mini! 2014-12-12 13:11:03
    alban tasalgaanii chonhoor haragddag bolgomoor bna daa?dyy nar mini!ta nariin ene hynd tysalsan sig ahiad dahiad olon hynd tyslaj bas olon hamtragchtai bolooroi...
    193.49.226.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongolchuud bugdeeree araatan boloogui y 2014-12-12 13:05:59
    Ovoo doo, ashgui dee. Emee urt naslaarai.
    220.191.168.13
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-12 12:15:03
    turiinhuu suldend 1000 zalbiraad nemerguieeeee. tegj baihaar tumniihee buyniig shutej yw emee min. turiin tomchuud taniig uruusun nudeeree ch harahgui bgaa bizd...
    122.254.119.51
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-12 12:02:56
    uneheer bodittoi tuslaltsaa uzuulsen ni shan bn
    203.91.119.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Золоо 2014-12-12 10:46:46
    Залуус та нар энэ эмээгийн насыг авч урт удаан жаргалтай амьрана шүү
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-12 08:53:50
    sain bna zaluusaa, uneheer bayrllaa, ta nartaa amjilt husei
    202.21.115.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-12-12 08:10:23
    Хөгшин ч под хийсэн байна шүү. Үнэхээр сайхан явдал болж дээ..
    49.0.156.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Mm 2014-12-12 07:44:04
    Toriin tergun irsen bol mon saqan aa
    202.21.106.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Baharhmaar yum. 2014-12-12 07:23:09
    Ene emeed tuslasan zaluust ta nar uneheer baharhmaar baina gej helie.
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах
  • ухаалаг залуусдаа баярлалаа 2014-12-12 07:00:43
    галласан зуухыг нь хараад санаа амарлаа их дулаахан тохилог байшин байна эмээ энэ гал дээрээ олон жил цайгаа чанаарай
    150.129.143.116
    Мэдэгдсэн Хариулах
  • s 2014-12-12 06:43:51
    Хөөрхий эмээ цаашдаа яаж амь зууна даа л гэж бодогдож байна даа. Чадалтайсан бол сар болгон хоол унд нүүрс түлээг нь авч өгч байх юмсан. Гэхдээ чадлаараа тусалн...
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • BOLORMAA  2014-12-12 05:09:07
    SALUUS DAA BAYR HURGIE . TA BUHNEER UHENEER BAHARHAJ BNA .
    202.179.11.114
    Мэдэгдсэн Хариулах
  • tsetsge 2014-12-12 04:59:25
    zaluuchuuddaa bayarlalaa ih uilsiig buteegeerei amjilt horloo emeedee eruul enhiig hucie
    182.160.40.85
    Мэдэгдсэн Хариулах
  • sainaa 2014-12-12 04:58:46
    zaluaasdaa bayar hurgie . Iim zaluus olon baigaasai
    202.5.194.1
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-12 04:44:18
    Zaluusdaa bayar hurgie,bayarlalaa,Ajil uils n butemjtei saihan yavahiig husen erooe,Emee mine 100 naslaarai,ta saihan anuuhan baina shu,
    124.158.113.2
    Мэдэгдсэн Хариулах
  • saak 2014-12-12 04:34:49
    бидний үр хүүхдүүдийн нэг хэсэг нь чгэсэн бусдын төлөө байгаад нь үнэхээр баярлаж байна. та бүхний хийж бүтээх их ажид аз жаргал хүсье. Үнэхээр бахархаж байна. ...
    119.40.97.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Тулга 2014-12-12 04:33:51
    Залуус та нартаа баярлалаа. Монголд ганц ч хүн ядуу амьдрах ёсгүй.
    202.5.205.10
    Мэдэгдсэн Хариулах
  • эрдэнээ 2014-12-12 04:21:48
    ямар сайхан сэтгэл вэ хүмүүст буян хийж буй эдгээр залуустаа байрлаад баршгүй өөр олон олон буянтай үйл хийгээрэй амжилт хүсье амьддаа бие биеэ хайрлая
    202.170.84.7
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-12 03:29:06
    Эмээд тусалсан залуусдаа баярлалаа.
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2014-12-12 03:26:44
    сайхан мэдээ байна залуустаа амжилт хүсье
    202.179.10.70
    Мэдэгдсэн Хариулах
  • даш 2014-12-12 03:25:55
    залуучууддаа маш их баярлалаа. хорлоо эмээ дээ эрүүл энхийг хүсье. манай залуучууд гайхамшигтай ухаантай чадалтай шүү та нартаа аз жаргал хүсь е.
    150.129.141.205
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-12 03:10:27
    Миний Монголын үр садууд элгэн саднаа гэсэн сэтгэлээ гээгээгүй залуучууддаа бүгдээрээ талархъя
    103.242.44.166
    Мэдэгдсэн Хариулах
  • энэ залуучууд ийм сайхан буян үйлдчээд д 2014-12-12 03:04:05
    энэ залуучууд ийм сайхан буян үйлдчээд даруухан байгаа ухаалаг занд нь талархаж байна шүү.Эмээ маань эмчилгээ хийлгээд гоё дээл өмсөөд хөөрхөн харагдаж байна. Т...
    202.70.44.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Tugsoo 2014-12-12 03:00:37
    Баярлалаа.Монголчуудыг авлигагүй төртэй бол амьжиргаа амьдарлаа ямар ч орны ард түмнээс илүү аваад явчих чадвартай гэж үнэлдэг
    122.201.21.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Залуустаа баярлалаа, мөн баяр хүргэе. Зу 2014-12-12 02:54:35
    мөнгө нэхээд суугаад байдаггүй хөдөлмөрлөөд явдаг нь залуусын сэтгэлийг хөдөлгөсөн байх. Эмээдээ эрүүл энхийг хүсье
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-12 02:47:34
    Хорлоо эмээд тусалсан залуусдаа маш их баярлаж байна.Яасан сайхан сэтгэлтэй хүүхдүүд вэ та бүхний ажил үйлс улам өөдрөг байх болтугай Эмээ ч сайхан буянтай эмээ...
    124.158.108.79
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-12 02:41:00
    Ийм халуун дулаан сэтгэл бидэнд хэрэгтэй байна, мундаг залуус байна, энэ маш олон сайн зүйлсийн эхлэл байх нь мэдээж, баяр хүргэе, залуустаа, эмээд эрүүл энхийг...
    202.179.22.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-12-12 02:29:05
    Nudend dulaahan hoorhon emee bna.
    103.229.122.29
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2014-12-12 02:24:23
    mundag zaluusdaa bayrlalaa ulam ihiig buteegeerei
    202.179.11.162
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-12-12 02:22:48
    ёстой сайхан байна. хүний төлөө гэсэн сэтгэлтэй зүтгэлтэй залустаа талархаж байна. цаашдын ажил үйлсэд нь их амжилт хүсье.
    112.72.11.114
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-12 02:22:31
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.109
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2014-12-12 03:02:52
      Агуулгыг нь унш
      122.201.21.191
      Мэдэгдсэн Хариулах
  • Saihan 2014-12-12 02:11:00
    Saihaan saihan
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • чимэг 2014-12-12 02:10:48
    энэ хүнээ олж тусалжээ ийм сайхан сэтгэл монгол хүн бүрт минь байгаасай энд оролцсон бүх хүнд эрүүл энхийг хүсье
    183.177.97.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-12 02:10:23
    Хорлоо эмээд тусалсан залуус даа баярлалаа. Одоо залуу хүмүүс маань нэг ч гэсэн хүний баярлуулж байгаад монголчууд бид их баяртай байна.
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • ОЮУН 2014-12-12 01:54:02
    ЯАСАН САЙХАН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУС ВЭ ТА НАРТ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ БУЯН НЬ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ ХӨӨРХӨН БАЙШИН БАРИАД ӨГЧ ДЭЭ
    103.9.91.98
    Мэдэгдсэн Хариулах
    • Баяр 2014-12-12 08:55:50
      Үнэхээр баярлалаа. Одооны хүүхдүүд гээд л голоод байдаг. Тийм биш юм аа. Буян заяа нь дэлгэрэг
      27.123.213.4
      Мэдэгдсэн Хариулах
  • jagai 2014-12-12 01:46:52
    saihan setgeltei zaluust bayrlalaa.ene buh humuust amjilt.eruuliig husei,
    103.10.22.120
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-12 01:29:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.109
    Мэдэгдсэн Хариулах