Хүүхдийн  эрх зөрчигсөдтэй хатуу хариуцлага тооцъё
Гэр бүл зохионо гэдгийг залуу үеийнхэн “дурлалцсан, хайртай л бол болно” гэж хөнгөн хуумгай боддог учраас өнөөдөр хүүхдийн эрх зөрчигдөж байна.
 
Судлаачдын  үзэж буйгаар манай улсад гэр бүл бологсдын 20 орчим хувь нь буюу таван гэрлэлт тутмын 1 нь салдаг аж. Үүний нотолгоо нь “Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1640 гэрлэлт цуцалсан” гэх мэдээлэл. Өр нимгэн нэгнийг өвтгөх энэ мэдээллийн цаана 6000-8000 орчим хүүхэд өнчирдөг байна.
 
“Зовлон жаргалыг хамтдаа туулна, хоёр биендээ уусаж нэг хүн мэт нэгэн зүгт харж, нэг л зорилгын өлөө байж, ямар ч саадыг үл ажран давна” гэж сэтгэл зүрхээрээ нийлчхээд аахар шаахар бэрхшээлтэй тулгарахдаа л тараа таниулж биеэ үнэлэгч хүүхэн, харцуул шиг зан гаргаж байгаа нь ЭМГЭНЭЛ юм.
 
Ингэж хэлэхийн учир нь залуу гэр бүлд гарч буй таагүй зүйлс чухам юунаас болдог вэ гэх асуумж бөглүүлэхэд 40 орчим хувь нь “мөнгөнөөс болдог” гэсэн тухай нэгэн сэтгэл зүйч ярьсан байдаг.
 
Мөнгөгүйгээр өнөөдөр юу ч болж бүтэхээ байсан энэ цаг мөчид маш том шалтгаан нь энэ. Гэхдээ хүүхэд өнчирнө гэдэг нь түүнээс ч том асуудал гэдгийг ухамсарлахгүй байгаа нь тун тоогүй.
 
Тэгээд ч хүүхдийн тэтгэмжийн мөнгө эцэг эхийг нь орлохгүй. Эцэггүй, эхгүй өссөн хүүхэд энэ нийгэмд өв тэгш, өр зөөлөн хүн болж төлөвших нь юу л бол.
 
Тиймээс гэр бүлээ цуцлуулж байгаа аав, ээжид хатуу хариуцлага тооцож яагаадболохгүй гэж. Тэд өөрсдийнхөө эрхийг сайн мэдэж байгаа хэрнээ хүүхдийнхээ эрхийг маш том, маш бүдүүлгээр зөрчиж буй учраас тэдэнтэй хариуцлага ярих хэрэгтэй.
 
Товчхондоо бол тэд хүүхдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэж буй юм. Тиймээс тэдэнд хариуцлага тооцдог байхыг Гэр бүлийн тухай хуульд тусгах хэрэгтэй.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.