
Есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тонн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тонн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийнхээс 5,756.8 мян.тонноор буюу 48 хувийн өсөлттэй байна.
Монголбанк оны эхнээс энэ сарын 22-ны байдлаар 13.75 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 98.9, зэсийн баяжмал 87.7, төмөр 59.8, алт 68.8, цайр 103.8 хувьтай байна.
Оллоо.мн