“Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийхгүй” гэсэн биз дээ, Амарбаясгалан даргаа

Хувийн хэвшлээ дээрэмдэх төрийн дээрэм улаан цагаандаа гарлаа. Үүний нэг тод жишээ нь “Дарханы арьс ширний цогцолбор” болоод байна. “Дарханы арьс ширний цогцолбор”-ын төслийн ажил нь 2018 оноос эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төрөөс дэд бүтцийн асуудал шийдэж өгөхгүйгээс бүрэн зогссон байдалтай байна. Хүнд аж үйлдвэрлэл эрхлэгч хувийн хэвшлийнхэндээ дэд бүтцийг нь төрөөс шийдвэрлэж өгдөг зарчимтай. Уг цогцолбор нь  Дархан хотоос 3,9 км зайд нийт 180 га талбайг хамарсан цэвэрлэх байгууламж, дэд бүтэц,агуулах,үйлдвэр гэх мэт иж бүрэн цогц төсөл бөгөөд  бүрэн ашиглалтанд орсноор 1 жилд 10 сая арьс шир, 11 мянган тонн ноос ноолуур боловсруулах, мөн бусад дайвар бүтээгдэхүүнүүд боловсруулах хүчин чадалтай. Цогцолбор ашиглалтанд орсноор мал аж ахуйн салбарын түүхий эдийг дэлхийн зах зээлд гаргах, үнэгүй хаягдаж буй арьс, ширийг боловсруулах,эцсийн бүтээгдэхүүн  гаргах чухал ач холбогдолтой төсөл юм.



Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Миний хувьд төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийх шаардлагагүй гэж үздэг. Төр хувийн хэвшил хоёр нягт ойлголцож, хамтран ажиллах замаар л хөгжилд хүрэх боломжтой. Төр хаадаг боодог, бизнесийнхэн бүх ачаагаа үүрдэг гэсэн уламжлалт сэтгэлгээнээс салж төр бизнест үзүүлдэг олон төрлийн саад тээг, хүнд суртлаа багасгана. Энэ ажлыг уриа лоозон болгож биш бодитойгоор гүйцэтгэх зорилгоор төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тухай ЗГХЭГ-аас тогтоолын төсөл санаачилж, Засгийн газраар батлууллаа гэсэн. Энэ үгийг олон бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн талархалтайгаар хүлээн авсан.
 
Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өөрийн харьяандаа “Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит компани байгуулан ТЭЗҮ хийлгээд ажил нь эхлээд явж байгаан байна. Энэ нь “Дарханы арьс ширний цогцолбор”-той яг ижил төрлийн үйлдвэр бөгөөд харин 4 дахин бага хүчин чадалтайгаар 1 жилд 4 сая арьс шир боловсруулахаар төлөвлөгдсөн байна.



Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, аж үйлдвэрийг нь булаахгүй, харин ч хамтарч ажиллаж дэмжинэ гэж Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасан боловч бодит байдал дээр эсрэгээр ажиллаж байна. Хувийн хэвшил өөрсдийн зардлаар бүх ажлаа хийгээд  дэд бүтцийг нь л улсаас шийдээд өгчихвөл ашиглалтанд орчих үйлдвэрийг төрөөс дэд бүтцээр нь гацаагаад,  төр яг ижил харин ч бага чадалтайг барьж  байгаа нь  хувийн хэвшлүүдийг булаах, дээрэмдэх төрийн дээрэм цагаандаа гарсаныг харуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийхгүй” гэдэг үгээ уриа лоозон биш, бодит ажил болгох эсэх нь “Дарханы арьс ширний цогцолбор”-ын асуудлыг хэрхэн шийдэхээс харагдах буй за.
 
С.Гэрэл
www.olloo.mn

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.