Орос, Украйны нөхцөл байдал Монголчуудад хэрхэн нөлөөлөв
ОХУ, Украйны дайн /мөргөлдөөн, ОХУ-ын зүгээс Цэргийн тусгай ажиллагаа ч гэж нэрлээд байгаа/ 6 сарын турш үргэлжилж байна. Энэ нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэлүүд улс орон бүрд харилуан адилгүйгээр нөлөөлөх болов.
 
Харин манай улсын хувьд харьцангуй мэдрэг байна. Өөрөөр хэлбэл ОХУ нь Монгол Улсын хойд хөрш, гадаад худалдааны томоохон түнш орон тул шууд бус байдлаар нөлөөлөх үзэгдэл ажиглагдаж байгаа юм.
 
Тухайлбал бараа, материал түүхий эдийн олдоц муудах, тээвэр логистикийн саатал гарах, гадаад төлбөр тооцоо гацах зэрэг шууд нөлөөлөл зах зээлд үүсэж байна. Ийнхүү түүхий эдийн хомсдол, тээвэрлэлтийн өртөг нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шатгаануудын нэг болов.
 
Мөн МҮХАҮТ-аас гаргасан “ Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа”-нд ОХУ, Украйны нөхцөл байдал манай улсын бизнес эрхлэгчдийн 48%-д нөлөөлсөн гэх дүгнэлт гарчээ. Салбараар нь авч үзвэл Эрчим хүч, худалдаа, аялал жуулчлалын салбарт хамгийн их нөлөөлж байна.


 
Мөн манай улс шиг импортын бараа бүтээгдэхүүнээс хараат орон түнш орнуудын эдийн засгийн өөрчлөлт, улс төрийн нөхцөл байдлыг даган хямрах, чичиргээнд өртөх эрсдэл маш өндөр байна. Иймд гадаад харилцааг зузаатгах, ЖДҮ-ийг дэмжих, эрсдэлийн сан бий болгох зэрэг төрийн тусгай бодлого хүлээгдэж буйг онцолъё.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2022-09-24 07:19:14
    ER N BOL MASHIN UNAHAA L BOLIH HEREGTEISHDEE... AVTOBUSAA TULHUU HEREGLEED ... HERVEE CHADDAG BOL GUIH N UURUU HAMGIIN SAIN URT NASLAHIIN EH UU...