''Дүрвэгсэд''-ийн нүүдэл манай улсыг чиглэв үү
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн цэрэг татлага хийнэ гэж зарласан. Түүний энэхүү шийдвэртэй холбоотойгоор Орос даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, нөхцөл байдал хүндэрч буйг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
 
Тэгвэл дээрх шийдвэрийн дараагаар ОХУ-аас Монгол руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн бөгөөд Хиагт орчимд дугаарлаж байгаа машины тоо нэмэгдэж, урт цуваа үүсгээд байна гэх мэдээлэл бий. Энэхүү үйл явдлын талаар манай улсын иргэд олон талын байр  суурь илэрхийлж байгаа юм.
 
Эдийн засагчид “Монголын дотоод эдийн засаг сул байгаа өнөөгийн нөхцөл байдалд ОХУ-аас олон тооны иргэд орж ирэх нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ” гэх тайлбар өгч байна.
 
Тэгвэл бодит байдлаас харахад хилээр нэвтэрч буй иргэдийн ихэнх нь мэдээж нийслэлийг зорьж буй нь ажиглагдаж байгаа. Тэгэхээр түрээсийн байрны үнэ өсөх, цаашлаад замын түгжрэлийг нэмэгдүүлэх зэрэг бодит эрсдэл гарах нь тодорхой.  Нөгөө талаар гадын иргэд орж ирснээр худалдан авалт нэмэгдэх, худалдааны эрэлт сайжрах талтай ч энэ нь эргээд ханш өсөх магадлалтай.
 
Түүнчлэн Монгол Улсад байх гадаад иргэдийн дээд хязгаарыг хуульчлан тогтоож өгдөг бөгөөд гадны улсын иргэдийн тоо хязгаарыг давах нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал болдог. Иймд геополитикийн маргааны нөлөөллөөр үүсээд байгаа гэнэтийн энэ нөхцөл байдалд сэрэмжтэй хандах шаардлагатай.
 
Хэдийгээр гадаад иргэдийн зорчих хөдөлгөөнийг ямар нэг байдлаар хязгаарлах бодит үндэслэл үүсээгүй ч болзошгүй нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй.
 
Мөн НҮБ-ын Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенцид манай улс нэгдэн ороогүй тул дүрвэгсдийг эх орондоо байлгаж, зохицуулалт хийх эрх зүйн үндэс байхгүй гэсэн үг юм.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2022-09-26 03:58:26
    Putinii hiij baigaa dain bol ezlen turemgiileh dain shuudee. Alivaa yumiig jaahan unshij baij bichildee.
  • ZOCHIN  2022-09-25 08:54:16
    BITGII TENEGT ZA YU...ED NAR BOL URVAGCHID BISH HARIN CH EH ORNOO SAIN SAIHAN DAINGUI BHIIN TULUU HUMUUSSHUU...DAIN TCUS HEND HEREGTEI YM B...
  • gaya 2022-09-25 07:45:27
    Энэ зүйлгүүд дүрвэгсэд биш,тэд эх орон нь дуудхад түүнээс урвагчид гээд л ойлго!Бидэнд ч гсн хэзээ нэгэн цагт ийм тохиолдол үүсхэд"тусгайх хууль"хэрэгтэй юм бна...
    103.26.193.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2022-09-24 18:05:16
    Ирсэнийг нь тосож аваад иргэншил олгоод бвал хүн амаа олшруулаад зүгээр юм бишүү
  • ХУУЛЬЧ  2022-09-23 02:21:02
    ЭНЭ БОЛ ДҮРВЭГСЭД БИШ ,,,,ЭХ ОРНООСОО ЗУГТАСАД /урвагчид / ШҮҮ ,ОХУ,-ын ҮНДСЭН ХУУЛЬД ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮҮРЭГ ИРГЭН БҮРТ БАЙДАГ ДАА,,,
    • Faak raashaaa 2022-09-24 00:34:16
      Uhsen baasnii eh ornoo hamgaaalah ve
    • Эх орны дайн бишээ 2022-09-23 05:32:13
      Энэ нь эх орноо хамгаалах дайн биш. Бусад орныг дайрч, хүн ардыг нь алж хядах түрэмгий дайн. Яагаад балмад улс төрчийн дур хүслийг хангаж амиа өгөх ёстой гэж