
Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Ийнхүү бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцийг зорилтот түвшин рүү буцааж авчрахад хувь нэмэр оруулахаас гадна эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах бодлоготой нийцэх юм хэмээн тайлбарлав.
Тэгвэл бодлогын хүүг нэмэгдүүлснээр зах зээлд өрнөх үйл явцын талаар тайлбарлая.
Сөрөг тал:
Тэгвэл бодлогын хүүг нэмэгдүүлснээр зах зээлд өрнөх үйл явцын талаар тайлбарлая.
Сөрөг тал:
- Бодлогын хүү гэдэг нь арилжааны банкууд өөрт байгаа сул мөнгөө Төв банкиндаа зээлүүлдэг хүү юм. Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкууд иргэн, ААН-үүдэд зээл өгөх шаардлагагүй болно. Нэг ёсондоо зээл олгохгүй гэсэн үг. Зээл олгосон ч бодлогын хүү нэмэгдсэн тул зээлийн хүүгээ тэр хэрээр нэмнэ.
- Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь иргэд, ААН-үүд гэхээсээ илүү банкны салбарт хамгийн их ашигтай. Санхүүгийн бусад салбарт халтай шийдвэр болж байна. Өөрөөр хэлбэл зах зээлд байгаа сул мөнгийг хүчээр төв банк татсанаар мөнгөний эргэлт саарч, худалдан авалт буурна. Бизнесийн зардал ч өсөх юм.
- Инфляцийг барихын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх нь эдийн засгийн үндсэн зарчим мөн. Иймээс урт хугацаандаа инфляци буурна гэх хүлээлт байна. Учир нь худалдан авалт багасаж, мөнгөний нийлүүлэлт танагдсанаар барааны үнийн өсөлт аяндаа тогтворжих боломжтой юм.
- Мөн долларын ханш хэт их өссөн өнөөгийн нөхцөл байдалд бодлогын хүүг нэмэх зах зээлийн шаардлага үүсэв. Монгол банкны үндсэн зорилго нь төгрөгийн ханшийг тогтвортой түвшинд барих тул бодлогын хүүг нэмэгдүүлнээр долларын ханшийг тогтворжуулах боломжтой гэж харав.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Н.Элбэгжаргал