Тэгээд л нээх ёс зүйдэж ирээд л ...

Өөрсдөө ёс зүйгүй байж л төрийн ордноос ёс зүй хайх юм. Энэ хүмүүс. Тэнд чинь хүмүүс л байгаа юм хойно ёс зүйн алдаа гарах л байлгүй дээ.

Манай Портууныг "архи уучаад хурал үймүүллээ..." гээд байсан. Телевизийн цаанаас лав юу чиг л үнэртээгүй шд. Зээ дарга л худлаа шоудсан юм биш үү. Яагаав Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргыг “Чи шүүгчдийн цалинг нэмэх эрхгүй хүн шүү” гээд л загнаад байсан өөрөө л Шүүхийн Ерөнхий зөвлөл бол бүрэн эрхтэй байгууллага гээд баталсан хүн байсан биз дээ. Тэрэн шиг манай Портуунаар гал тахиулж, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хийлгэж хийлгэж байснаа сайдын суудлаас буунгуут нь “архи уусан байна, харьж унт” гэж ирээд л загнасан байгаа юм даа.

Царайлаг сайдтай болчихоор тэнгэр, уул, усаа аргадах шаардлагагүй болж байгаа юм байлгүй. Уг нь энэ хүн чинь уул усаа аргадсны хүчинд сүртэй нэртэй бондууд босч Монгол  руу урссан гэдэг биз дээ.

Тэгэж ярьвал Түвшөөг Бээжинд аваргалж, Монгол Улс олимпийн анхны аваргаа өлгийдөн авах үед маш олон согтуучууд түмний өмнө гарч шившигээ тарьсан даа. Та нар санаж байна уу. Тэгэхээр хүн яагаад 100 татаж болдоггүй юм бэ. Төрийн түшээ болохоор дотроо халааж, сэтгэлээ засч болдоггүй юм уу.

Түүний оронд хүн зоддог хурандааг ярьж болно шд. Цаадах чинь өнөөдөр шадар сайд болоод явж байна. “Муу бацааныг ... би чинь цэргийн хүн ...” гэж ирээд л уурлаж байгаад тэр нэг юмыг шанаадаад унагана лээ. Үнэхээр мэргэжлийн цэргийн хүн гэдгээ зурагтын олон камерын өмнө  өөрийгөө харуулсаан харуулсан.  K1-ийн тулаан ч ийм хурдан болж дуусч байсныг мэдэхгүй юм байна. Тэгэхээр мэргэжлийн хүний өөдөөс хоёр хурууныхаа дундуур эрхий хуруугаа гозойлгосон нь буруудаад үлдэх шиг болно лээ.

За тэр хоёр хурууны дундуур эрхий хуруу гозойлгох бол төрийн түшээдээс эхлээд түмний нялх үрс хийж л байдаг үзэгдэл. Үүнд бас хариуцлага тооцож, ёс зүй яриад хэрэггүй шүү.

Түүний оронд гуя хаагаа олны өмнө дэлгээд нээв нэг сууж байдаг “монос” гишүүндээ л анхаарлаа хандуулаарай. Бенз машинаа гайхуулж, мини юбка өмсөөд л залуу охидоос дутахгүй салхи татуулж харагдана лээ. Архи тамхины хуулиа батлуулаад авахын тулд эрхэм гишүүдийн анхаарлыг татах далд зорилготой ч байсан байж мэдэх юм. Тэгэхээр ёс зүй ярихгүй байсан ч яадаг юм. Ямар +18 зураг цахим хуудсаар тараагаад “үнэхээр сайхан ...” гээд шүүрс алдаад байгаа биш дээ тээ. Төрийн түшээ хүн +18 зураг олон нийтэд тараах нь битгий хэл үзэх ч хориотой. Гэхдээ энэ нь ёс зүйн алдаа гээд туйлширч бас болохгүй юм аа. Дээх нь манай улс төрийн товчооны эрхэм дарга нарын заавал захиалах ёстой хэвлэлд “халуун хөнжил” ... мэтийн сонингууд ордог байсныг бодохоор Зоригоо гишүүний зураг тараах юу ч биш юм аа гэлтэй. Тэгээд ч эр хүн эм хүний гоо сайхны шүтэн бишэрч болдоггүй яачихсан хорвоо юм.

Эрүүл мэнд, амь насаа ард түмний төлөө хайрлан хамгаалах ёстой гэсээр байтал уул хадаар авирч, мотоцикл унаж өөрийгөө гэмтээгээд байгаа хүнийг тэгвэл яах юм. Ёс зүйгүй байна гэх үү. Би лав уулын спортын мастер байсан бол хэзээ ч бусдын төлөө төрийн ордонд өөрийгөө хадахгүй. Амралтын өдрөөр ууланд л явж байх байсан. Хүний эрх юм чинь дээ.

Төрийн түшээ гэхээр бүх юмаараа биднээс дээгүүр байх вээ. Бүгд л хүн юм чинь ёс зүйн алдаа гаргаж л таарна шүү дээ. Хангамж, цалин, эрх мэдэл гээд дээгүүр зүйл олон ч ядаж ёс зүйн алдаа гаргадгаараа бидэнтэйгээ эн зэрэгцээд явж байвал гоё биш үү. Би төрийн түшээтэйгээ эн зэрэгцлээ гээд л ярина шд.

Тэгээд л нэг л их сүрхий ёс зүйдэж ирээд л, хүнийг эвгүй байдалд оруулцгаагаад. Больчихоорой. Тийм л сүрхий юм бол тэр хуулийг нь олоод уншчих.

 Монгол Улсын Их Хурлын гишүүний Ёс зүйн дүрмийн 2.1.5- д “Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх”, 2.1.7-д “ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх” гэж заасан байдаг. Харин 7.1-т “Энэ дүрмийн биелэлтэд Ёс зүйн дэд хороо хяналт тавин ажиллах бөгөөд уг дэд хорооны ажиллах журмыг тусгай дүрмээр тогтооно” гэсэн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл бид тэдний шүүмжлээд хэрэг байхгүй. Тэднийг чинь ёс зүйн алдаа гаргавал шүүдэг, хариуцлага тооцуулдаг тусгайлсан “ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО” гэдэг нэр, эрх мэдэлтэй албан тушаалтнуудын хүртэл төрийн ордон байдаг. Тэд нар нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг юм аа. Тэгэхээр бидний өмнөөс бухимдаж, ёс зүйн алдааг шүүгчид байхад бид эд эсээ үхүүлэх шаардлага байна уу.
 
Ами
Olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2014-12-12 16:58:26
    Fortunagyn zuv hu
    150.129.142.56
    Мэдэгдсэн Хариулах
  • bichsen mal-d 2014-12-12 13:17:48
    yu bichih geed yu bicheed baigaa yum be. hehe durgui hurmeer yum UIHural gedeg chin oor l yum baimaar
    150.129.141.135
    Мэдэгдсэн Хариулах
    • unsh unsh buten unshij sur 2014-12-12 15:04:09
      Suuliihiig ni dahiad neg unsh oilgohgui baival huuheddee unshuulaad tailbarluul
      150.129.143.221
      Мэдэгдсэн Хариулах
  • ug ni agsam tavii gej ochson ym uhaan ar 2014-12-12 09:39:33
    zov shuu dee mash zov hun uhjil bdag alhad ydiin buruu buhniig zovoor harj oilgoj sur
    202.126.91.104
    Мэдэгдсэн Хариулах
  • batbayar gishuund 2014-12-12 07:54:29
    arhi ajil deeree uusan hun ajilaasaa uchiggui halagdah estoi shuu dee
    202.126.89.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2014-12-12 04:21:42
    Ёс зүй төрийн түшээдэд хамаагүй эд. Жирийн иргэдээс л түүнийг харж болно. Төрийн ордонд мини юбкэтэй хүнийг оруулддаггүй. Хууль журам хэнд үйлчилдэг нь тодорхой...
    202.131.226.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Фэн 2014-12-12 03:53:04
    Эрдэнэчимэг гайгүй л тэгшхэн урт хөлтэй юм байна ш д, яах вээ дээ
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
    • тийшд 2014-12-12 03:53:52
      Ккк, бенз гага өмсөөгүй л байна даг нээрээ.
      103.9.90.98
      Мэдэгдсэн Хариулах
  • өгүүллэгт 2014-12-12 01:52:03
    Юу ч ойлгосонгүй. Буруутайг буруутай харьцуулаад ямар дүн гарав. Зөв болж байгаа гэсэн үг үү. Зай бөглөх гэж бичсэн юм уу.
    202.70.46.205
    Мэдэгдсэн Хариулах
    • Ёжлолт 2014-12-12 02:08:17
      Энэ бол бичлэгийн нэг төрөл. Миний дүү юугаа ч ойлгох вэ дээ. Уншиж байгаагаасаа цааш харж чадахгүй бол зүгээр л фейсбүүкээ л ухал даа.
      103.11.194.226
      Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2014-12-12 01:13:15
    Ter chin ih hurliin tanhimd turiin asuudal shiidej bhad sogtuu bsn. Tgd ch hachin ymiig shashin muhar susgeer ard tumnii tarhi ugaah geed bgaa ymuu
    124.158.111.52
    Мэдэгдсэн Хариулах
  • boogii 2014-12-12 00:59:45
    nil aldaa myanga saihan yum bicheed yaadiin
    202.179.27.245
    Мэдэгдсэн Хариулах
  • ужу 2014-12-12 00:57:39
    Гого л хөлтэй юм байна даг.
    202.170.65.137
    Мэдэгдсэн Хариулах
  • А 2014-12-12 00:52:09
    Портуна согтуу ч гэсэн үөв ярьсан шүү! СОГТУУ ХҮН СОХОР УХААНТАЙ ГЭЖ.БУСАД НЬ Ч МЭДЭХГҮЙЭЭ
    150.129.140.231
    Мэдэгдсэн Хариулах
    • kkk 2014-12-12 01:14:59
      Turiin hun turiin asuudal shiidej baihdaa eruul bus bj bolohgui
      124.158.111.52
      Мэдэгдсэн Хариулах