НҮБ: Дэлхий нийт аюул заналхийлэлд ойрхон байгааг анхааруулав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ. Нийт 100 гаруй улсын төрийн тэргүүн оролцох дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор төлөвлөөд буй.
 
Тэгэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн мэдэгдэж буйгаар дээрх чуулганаар “улс хоорондын мөргөлдөөн, хагарал, ядуурал, тэгш бус байдал, хил хязгаар үл хамарсан байгалийн гамшиг” зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөө дурджээ. Мөн тэрбээр дэлхий нийтийн нөхцөл байдал хурцадмал, аюул заналхийлэл ойрхон байгааг анхааруулж байгаа юм.
 
Мөн НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик хэлэхдээ геополитикийн хуваагдал дэлхий дахиныг эрсдэлд оруулж байна. Иймд ухаалаг, бодитой, шийдэлд төвлөрсөн арга хэмжээ чухал байгааг онцолжээ.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.