УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр, Б.Болор, Б.Чойжилсүрэн нарын нэр бүхий 16 гишүүн “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр өргөн барилаа.

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай” Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолын 2.1-д “хоршооны гишүүн” малчин, мал бүхий этгээдийн бэлтгэсэн ноос боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан хонины ноос болон тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор заасан. Улсын хэмжээнд ихэнх малчид өнөөдрийн байдлаар хонины ноосоо бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан боловч урамшууллын мөнгөө авч чадахгүйд хүрээд байна. Учир нь “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 12 сарын 28-ны өдрийн 73 дугаар тогтоолоор “Хоршооны гишүүн гэсэн тодотголыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр дээр дурдсан 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан хугацаа нь дуусаад байна.

Хоршооны тухай хууль болон хоршооллын талаарх олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн дурын нээлттэй, гишүүдийн эдийн засгийн оролцоог хангасан зарчмуудыг ноосны ченжүүд алдагдуулж, зохион байгуулалтай хоршоодыг хөдөө, орон нутагт олноор байгуулж байна. Эдгээр хоршоодын удирдлага ноосны урамшуулал олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын үйлчлэх хугацаа дууссаныг далимдуулан хуурамч хоршоодыг байгуулж, малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, урамшууллын мөнгөнөөс суутган авах зэргээр хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж эхэлснээр малчдын хоршоонд нэгдэх сонирхлыг бууруулж байна. Иймд “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 3 өдрийн 30 дугаар тогтоолын 4 дэх заалтын “2014 оны 1 дүгээр сарын 1-ний” гэснийг “2016 оны 1 дүгээр сарын 1-ний” гэж өөрчлөн, уг тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоолын төслийг боловсруулан өргөн барьж байгааг танилцууллаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-12 01:26:13
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.109
    Мэдэгдсэн Хариулах
  • e 2014-12-12 00:25:21
    Zailtsgaa bygdeeree
    150.129.140.231
    Мэдэгдсэн Хариулах