Нигери улсад болсон дэлбэрэлтийн улмаас 118 хүн амиа алдлаа
Өнгөрөгч Мягмар гаригт Нигери улсын Жос хотын зах дээр дараалсан дэлбэрэлтүүд болсон бөгөөд одоогийн байдлаар амь насаа алдсан хүний тоо 118 хүрээд байна. Гэхдээ энэ тоо бол зөвхөн дэлбэрэлтийн улмаас үүссэн нурангинаас гаргаж чадсан цогцосны тоо бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа тул цаашид өсөж болзошгүй байна хэмээн албаны хүн мэдэгдсэн байна.

Дэлбэрэлт байнга хөл хөдөлгөөн ихтэй байдаг Терминус зах дээр хоорондоо 20-30 минутын зайтай болж, зах бүхэлдээ шатжээ.  Одоогоор ямар нэгэн алан хядагч байгууллага энэ дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээгээгүй байна.

Сүүлийн үед Нигери улсад алан хядагч бүлэглэл болох “Боко харам”-ын үйл ажиллагаа идэвхжиж олон зуун охидыг удаа дараа хулгайлсан, христын шашин шүтдэг тосгоны иргэдийг хомроголон устгасан, дээрэм хүчирхийлэл газар авсан зэргээс шалтгаалан засгийн газар сайн дурынхан хамтран алан хядагчдын эсрэг өргөн хүрээний ажиллагаа явуулж 200 гаруй алан хядагчийг устгасан. Тэгвэл эдгээр дэлбэрэлтүүдийг “Боко харам” бүлэглэлийнхэн өшөө авах, хүчирхэг хэвээрээ байгаагаа үзүүлэхээр зохион байгуулсан байх магадлал өндөр тул алан хядагчдын эсрэг ажиллагаагаа улам идэвхжүүлэх шаардлагатай байна гэж эрх баригчид мэдээлжээ.

Үүний өмнө 4-р сарын 14-нд Нигерийн нийслжэл Абужа хотын захын дүүрэг Наняа авто паркт дэлбэрэлт болж 71 хүн амь үрэгдсэн. Энэ хэргийг ч гэсэн “Боко харам” бүлэглэл үйлдсэн гэж үзэж байгаа юм. Олон улсын хүний эрхийн байгууллага болох Амнести Интернэшнлийн гарасан тайланд зөвхөн 2014 он гаснаас хойш 1500 гаруй хүний амьт нас “Боко харам” бүлэглэлийн харислал, хүчирхийлэлийн золиос болж, хагас сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.