Х.Болорчулуун сайд аа, бодлогоо л бариарай
ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун томилогдон, ажлаа хүлээн авч, бодлогоо  танилцуулсанн нь хүлээлт үүсгэж, анхаарал татав.
 
Тэрбээр “Дотоодын үйлдвэрлэлийг импортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд татварыг – хувьд хүргэх шаардлагатай. Эхний ээлжинд импортыг орлох, дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой хүнсний бүтээгдэхүүний татварыг үе шаттай нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн. Мэдээж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд энэ төрлийн бодлого ус агаар мэт дутагдаж байгаа.
 
Монгол Улс сүүлийн   жилийн хугацаанд 991 тэрбум төгрөгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулсан. Гэтэл ЖДҮ өөдөө өгсөж, дээшээ дэвшсэн нь даанч харагдсангүй.  Өргөн хэрэглээний бараа бүтээгэхүүнээ худалдан авахын тулд байгаа гадаад валютын албан нөөцөө үрж, нүүрсний экспорт нэмэгдээсэй гэж хүлээж суудаг. Энэ байдлын эцэс төгсгөлийг үзэж, үйлдвэрлэгч орон болоход Х.Болорчулуун сайдын үг хонгилын үзүүрт гэрэл асаав.
 
Түүнчлэн манай улсад энэ төрлийн бодлого амжилт олж байсныг батлах жишээ бий. Энэ нь  2020 онд УИХ-аас гаргасан тогтоолоор импортын хүнсний ногооны татварыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ үед Монгол Улс хүнсний ногооны 45 хувийг дотоодоосоо хангаж байсан бол тогтоол хэрэгжсэн 2 жилийн хугацаанд 70 хувьд хүргэж чадсан. Мөн төмсний хэрэглээгээ энэ жил 100 хувь дотооддоо хангана гэж сайд, дарга нар ам бардам мэдэгдэж байгаа. Ийм л үр өгөөжөө өгөх бодлогыг нутагшуулах хэрэгтэй.
 
Импортын барааны татварыг нэмсэнээр өнөө маргаашдаа бүтээгдэхүүн үйлчилгээгээр дутагдаж болох ч ирээдүйд аль нэг улсын царай харалгүй өөрсдөө үйлдвэрлэдэг болно.
 
Иймд эрхэм сайд аа, таны мөрийн хөтөлбөрийг ард иргэд чинь нүд салгалгүй ажиглаж бас хүлээж суугаа тул бодлогоо л барьдаг юм шүү.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dr. Aditya 2022-09-17 15:15:23
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болго.
  • Иргэн 2022-09-17 13:50:47
    Ядуу төрийн албан хаагчдын эсрэг жагсах хэрэггүй харин олигархуудын эсрэг хамтдаа дайрах хэрэгтэй юм.
  • Зочин 2022-09-17 09:44:46
    Энэ жил засгийн газрын махны экспортын хорьсон алдаатай шийдвэрийн үр дүнд малчдын махны борлуулалт капут
  • Зочин Дорнод 2022-09-17 05:57:18
    Сайд аа? 30% -йин татвараа өшөө нэмээрэй.Хавиргаар хүнсний ногоо орж ирэхгүй байхад, ногоочид Бичигтээр оруулж ирж байсан. Бичигтийг гаалийн БАЙЦААГЧТАЙ болго