ОХУ бусад орнуудын сонгуульд нөлөөлөхөөр 300 сая ам.доллар зарцуулжээ
ОХУ 2014 оноос хойш гадны улс орнуудын сонгуульд нөлөөлөхөөр 300 сая ам.доллар зарцуулсан талаар АНУ-ын Цагаан ордны албаны хүмүүс мэдээлэв.
 
Тодруулбал, АНУ-ын Тагнуулын байгууллагаас “ОХУ 300 сая ам.доллар 4 тивийн 20 гаруй орны улс төрийн нам, улстөрчдөд нууцаар шилжүүлсэн төдийгүй хэдэн зуун сая ам.доллар шилжүүлэхээр төлөвлөж байсныг илрүүлсэн” гэж мэдээлж байна. Мөн илрүүлээгүй үлдсэн, нууцаар шилжүүлэг хийсэн нэмэлт тохиолдол байж болохыг онцолжээ.
 
Мөн тус байгууллагаас ОХУ-ын улс төрийн далд санхүүжилтийн талаар зарим улс орнуудад товч мэдээлэл өгч байгаа гэж мэдэгдэв.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа дээрх мэдээллийг дэлхий нийтэд зарласнаар “ОХУ-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар олон улсад мэдээлэл өгөх, энэхүү мэдээллээр дамжуулан холбоотнуудаа эргэн татах, ОХУ-ын энэхүү үйлдэлд улс орнууд хамтран арга хэмжээ авах хэрэгтэйг таниулах” зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2022-09-17 15:27:19
    ОХУ АНУ шиг муу арга хэрэглэдэггүй. АНУ АН-ынханд байнга америк доллар өгч, сонгуулийн сурталчилгааны зөвлөгөө өгдөг. Одоо бол бүх муу аргуудыг нь бүгд мэддэг. ...
  • Зочин 2022-09-15 17:57:03
    Орос бол чөтгөрийн эзэнт гүрэн
  • Зочин 2022-09-15 13:02:10
    Худал байхоо