''Гантиг Вилла'' Хөгжлийн банкны мэдэлд шилжжээ

Монгол Улсын Хөгжлийн Банк нь ХУД-ийн XI хороонд баригдаж буй “Гантиг Вилла” төслийн хотхоныг өөрийн эзэмшилд бүртгэлжүүлж авлаа. Уг орон сууцны хотхоны барилгыг “Монгол мах экспо” ХХК-д Монгол улсын хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн 86.6 тэрбум төгрөгийн төлбөрийн эргэн төлөлтөд суутгах зориулалтаар шилжүүлэн авчээ. Ингэснээр “Эй Би Трэйд Групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Гантиг Вилла” төслийн борлуулалтын орлогоор Хөгжлийн банкинд төлөх ёстой өр зээлийг барагдуулахаар болж байна. “Эй Би Трэйд Групп” ХХК нь “Монгол мах экспо” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч компани юм. Цаашид “Гантиг Вилла” хотхонд үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах нь иргэдэд нээлттэй бөгөөд Монгол улсын Хөгжлийн банк нь “Гантиг вилла” хотхоныг улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэж Хөгжлийн банкны хэвлэлийн албанаас мэдээлэв.
 

Зууны мэдээ сонин
Ц.Баяр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.