Монголын парламентад мөн ч удаан тухалсан Ц.Нямдорж гэх өвгөнийг монголчууд төдийгүй хөрш зэргэлдээ улс орныхон ч анддаггүй юм билээ. Хүүхдүүд хүртэл түүнийг “Мэнгэтэй өвөө”, “Загнадаг өвөө” гэдэг.
Өнгөрсөн сонгуулийн марафонд багтрах дөхсөн тэрбээр ЗГХЭГ-ын дарга гэх албан тушаалд тохоон томилогдсон. Яг энэ нөхцөл байдлаас л түүнийг “Энэ хүний карьер дуусаж байгаа юм байна” гэж харсан.
МАН түүнийг шууд зайлуулж чадахгүй учраас одоо тэнгэрт нисч буй онгоцон дотор “ОНЖИГО ИЛСЭН НӨГӨӨ НӨХӨР”-ийн оронд суулгах гээд болзоот өдрийг хүлээж байгаа. Зарим нэг нь энэ томилгоог “Дараа нь мэнгэт маань Цэцийн дарга болох юм байна. Одоо тэнгэрт тухлах нь гэж харж, ярьж байгаа бол харин шударгын армийнхан “Дэвшүүлэн зайлуулах төлөвлөгөө” амжилттай хэрэгжих нь гэж буй.
Үнэндээ бол Цэцийнхэн олны овоо хараанд мөнхөд байж байдаг учраас өө сэв гарангуут нь л “Өө та минь одоо гавъяаныхаа амралтанд гар даа. Олон түмнээ хүндэтгэх учиртай” гэх ч биз. Гэхдээ зориг нь байвал шүү дээ.

ErenNews.mn
С.Цээл
С.Цээл