Сайд дарга нараа, түгжрэлээс салгах мэргэн санаа алга уу
Өнгөрсөн хугацаанд хотын удирдлагууд замын түгжрэлийг шийдэх оновчтой шийдэл бол тээврийн хэрэгслийн дугаарын тэгш сондгойгоор явуулах гэж олон нийтэд зарласан нь бухимдал үүсгээд байгаа. Хотын мээр Д.Сумъяабазар хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарын эл муйхарлалд цэг тавьж ЗГХЭГ-ын дарга тэднийг шүүмжилж чиглэл өгөв.
 
Товчхондоо бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй гэж айлдаад, түгжрэл бууруулах ажлын хамгийн сүүлд нь боломжит хувилбараа зоочхоод байгааг нь ч шүүмжилсэн.
 
Уг нь УБ хотын хамгийн тулгамдсан асуудлыг үтэр түргэн шийдүүлэхийн тулд ЗГ-ын бүтцэд өөрчлөлт оруулж шинээр ХОТ ХАРИУЦСАН САЙД гэх албан тушаал бий болгосон ч ямар ч үр дүнгүй гэдгийг бэлхнээ хэлээд, харуулаад өглөө.
 
Өөрөөр хэлбэл, хоногийн 24 цагт авто зам дээрээ түгжирч байгаа энэ асуудлыг нэг сайд томилогдоод шийдчихгүй гэдгийг харуулж буй юм.
 
Иргэд түгжрэлээс гарахын тулд 1.7 сая орчим хүн амтай нийслэлийг тэлж байж энэ асуудал шийдэгдэнэ гэх наад захын жишээнүүдийг хэлж ярьсан ч тэд хотоо яаж тэлэх тал дээр нэг ч үг дуугарахгүй байгааг харалган гэхээс өөр юу гэлтэй.
 
Уг нь жил хагасын өмнө баганан тулгуурт тээврийг явуулж 2022 оны 5 дугаар сар гэхэд тэр тэр чиглэлд тэдэн км зам барьсан байна гэж сүржин нь аргагүй дуугарч байгсад өдгөө таг. Тэгсэн хэрнээ баганан тулгуурт тээврээ “Түгжрэл бууруулах 8 шийдэл”-ийнхээ сүүлд нь шахам тавьчихсан байсан нь ЗГХЭГ-ын даргын эгдүүг хүргэсэн бололтой.
 
Тэд “Түгжрэл бууруулах 8 шийдэлдээ” тодорхой мөнгө төсвөлчихөөд байгаа ч дугуйн зам, явган хүний зам, давхар автобус гэхчлэн нэн яаравчлахыг нь төлөвлөгөөний хойно зоочхоод байгаа нь тун тоогүй. Тийм ч учраас ард иргэд “Хотын дарга Д.Сумъяабазар, хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж биднийг хохироох нь дээ гэж бухимдаж байна.
 
Товчхондоо бол өдийг хүртэлл ямар нэгэн шийдэл, шийдвэр ч үгүй, ус балгасан мэт чимээгүй байгаа нь ингэж дүгнэхэд хүргэж байна.
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Suhee 2022-09-14 23:32:08
    1 R TOROH 1 R EMNELEG OROS 3 R SURGUIIG HOTOOS GARAG
  • зочин 2022-09-14 08:50:47
    Автомашиныг иргэд яг юунд ашиглаж байгааг судлаад үзмээр байгаа юм тээ
  • Зочин 2022-09-14 02:29:05
    Одоо дугаарын хязгаарлалт хийж байгаа замууддаа зэрэглэл тогтоогоод төлбөртэй болгосон дээр. Тэгээд замын төлбөрийн автомат цахим систем нэвтрүүлж төлбөрөө
  • зочин 2022-09-14 00:07:03
    Хэдэн сайд дарга томилоод ч түгжирэл буурахгүй ганц гарц нь нийслэлийг Хархоин луу нүүлгэх
  • САНАЛ 2022-09-13 04:50:50
    1.БҮХ ИХ ДЭЭД МСҮТ-ЭЭ ХОТООС ГАРГАХ 2.БҮХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАА ГАРГАХ 3.ТӨМӨР ЗАМАА ГАРГАХ 4.БҮХ ЭМНЭЛГЭЭ ХОТЫН ЗАХ РУУ ГАРГАХ 5.БШХ ЦЭРГИЙН АНГИУДАА ГАРГАХ
  • зочин 2022-09-13 04:38:07
    сахил хшртээд шал дордлоо хотын дарга ажиллаж чадахгүй байгаа шүү дээ