Л.Энх-Амгалан сайд аа хулгайч нараа зарлан, зайлуулна уу
Ард олны сэтгэлд ихээхэн нийцсэн ажлыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эхлүүлсэн. Тодруулбал цэцэрлэгийн хүртээмж, дульмагхан дээд сургуулиудыг татанн буулгасан, дипломын шалгалт гэх зэрэг. Сайд нарын хэмжээнд яривал тун дориун ажил хийж байгаа нь энэ нөхөр гэж бултаараа үнэлж байгаа.  Гэхдээ хийсэн ажилднь аавын хүүхдүүдийг алагчилж үзэх эрхийг цэцэрлэгийн эрхлэгч нарт олгосон гэх зэргээр асуудал бас бий, бий. Уг нь товчхондоо бол цэцэрлэгийн багш хүүхэд зодсоноос улбаалан бүх шатны байгууллагын багш нарыг 6 сарын турш шалгасан энэ ажил нь “Oke” гэж алга ташихад ч багадмаар.
 
Гэтэл хөөрхий хийж буй ажил нь удаа дараа халдлагад өртөж, компьютерийн “Хард”-ууд нь алга болчихоод байгаа болохоор дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гээч болчхоод байна гэж нийтийн зүгээс, шүүмжилж бас түүнийг өрөвдөж эхэлсэн.
 
Энэ үйл явдалтай зэрэгцэн “МАН түүгээр туг тахих дээрээ тулсан учраас ийнхүү “Хард”-аар халхавч хийж байгаа” гэх мессежийг учир мэдэх хүмүүс ярьж эхлэв. Бас зарим нь тун ч “хөдлөхгүй сайд” гэж ч буй. Гэхдээ дипломын асуудал ингэсхийгээд намжвал байдал бас эвгүйдэж мэдэхээр байгаа. Тиймдээ ч “Засгийн тэргүүний оюутны нэг ангийхан гараад ир”, “Нөгөө хэн доктор, магистрийг зэрэг хамгаалсан байна” гэх зэргээр энэ асуудал эмзэг сэдэв болж буй бөгөөд цааш даамжирч байгаа.
 
Гэхдээ ганц гаргалгаа гэвэл Төрийн яаманд нь хулгай нүүрлэсэн бол ёстой орвонгоор нь халчих нь хэрэгтэй. Тэгээд ч тун шударга явдал болно. Ядаж л ажлаасаа хусагдчихгүйн тулд үнэнийг илчлэх хүн байж л таарна.
 
Тиймдээ ч олны зүгээс “БШУЯ-ны бүх ажилтан албан хаагчдыг хал. Хуурамч дипломтонгууд яаманд олон байгаа учраас ХАРД, бичиг баримт алдагдаж байгаа юм” гэж бухимдаж байгаа. Яамны зарим албан тушаалтнууд ч өөр хоорондоо жийлцээд эхэлсэн гэх мэдээлэл үнэн бол бас олзуурхууштай л юм.
 
Товчхондоо бол 6 сарын хугацаанд 730 орчим зөрчил илрүүлсэн нь цаашид ЯАМНЫ ХУЛГАЙЧ нөхдүүдийг халж гэмээнэ боловсролын салбарт шинэчлэл тууштай хийгдэнэ гэж харагдаж байна.
 
Иймд эрхэм сайд Л.Энх-Амгалан та яамныхантайгаа тооцоо бодох л болох нь. Эс бөгөөс ард олны эсэргүүцэлтэй тулж ч мэдэх нөхцөл байдал үүсчихлээ.
 
Тэр тусмаа “ХАРД ХУЛГАЙЛСАН НӨХӨР”-ийг бараг л барьчихсан гэх яриа гараад байгаа энэ мөчид хатуу, тууштай тэмцэхгүй бол ч горьгүй юм болж мэдэх нь байна шүү.
 
Тэгээд ч хулгайч нараасаа салаагүй цагт боловсролын тогтолцоонд тодорхой өөрчлөлтүүд хийж, зөв менежменттэй болгоход тань чөдөр тушаа байсаар байх нь мэдээж шүү.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-09-13 02:23:37
    танай яаманд ажиллаж байгаа "доктор" цолтой ганган охидоо хуурамч дипломтойг шалгаад асуудлыг өөрөөсөө эхлээрэй