Тэр эргэн ирнэ, бүр ''томроод''
Улстөрчдийн тэтгэвэртээ гарахын өмнөх албан тушаал нь Үндсэн хуулийн Цэц болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Энэ удаа Засгийн газрын ХЭГ-ын сайдаас мултарсан Ц.Нямдорж ҮХЦ-д залрахаар яригдаж буй бөгөөд ирэх 11 дүгээр сард Цэцэд орон тоо гарна.
 
Тодруулбал Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа энэ оны 11 дүгээр сарын 17-нд дуусна.
 
Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг УИХ-аас, үлдсэн гурвыг Улсын Дээд шүүх санал болгон томилуулдаг.
 
Д.Одбаярыг УИХ-аас санал болгон, томилж байсан тул спикер Г.Занданшатар Ц.Нямдоржийг Цэцэд шигтгэх тохироотойгоор сая “хоосон” үлдээж байгаа нь энэ.
 
Хэзээнээсээ улстөрөөс тэтгэвэрт нь гаргах гэж байгаа хүмүүсийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилдог бичигдээгүй хууль үйлчилдэг болсон. Тэгэхээр Ц.Нямдоржийн хувьд улстөрөөс шууд явчихад гомдолтой байгаа учраас Үндсэн хуулийн Цэцийн гишүүний суудалд ийнхүү залрахаар боломжит өдрийг хүлээж буй нь энэ юм.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-09-12 12:00:31
    Етг зарга,Даоаа нь үндсэн хуулийн цэцгийн дарга
  • Очироо 2022-09-10 23:59:25
    Гаалийн Баатарын номонд энэ хүнийг хятдын тагнуул гэж бичсэн байна. Энэ хүнийн до яам шалгаач. Бас 2 амбаарыг нь шалгаачээ ням доржийн үед монгол хөгжсөнгүй
  • Kkkkk 2022-09-09 14:06:20
    Khuugee said bolgohoos naash yavahgui gesen shuu
  • ХӨХЧИР 2022-09-09 11:08:20
    Хоосон болжморын тархитай нөхдүүд л энэ хүнээс айж элдэв нэр хоч зүүж өгдөг. Би бээр энэ хүний үзэл бодолд ямагт итгэж ирсэн. ЦААШИД Ч ИТГЭНЭ.
  • Zochin 2022-09-09 08:36:58
    Энэ нөхөр одоо үр ачаа тойруулаад суух хэрэгтэй ховч харын хэрэг төрд хэрэггүй гай л тарина
  • Зочин 2022-09-09 08:04:28
    Эрлэгийн элч нь л авч явахгүй бол МАНгасд энэ дээрэмчингийн хэрэгцээ тасрахгүй нь бололтой...
  • ХУУЛЬЧ  2022-09-09 05:18:33
    ТЭР ЭНЭ АЖЛЫГ УЛААН ХАМГААЛАГЧИЙН ДҮРЭЭР ХАРИН Ч САЙН ХИЙЖ ЧАДНА ДАА . АМЖИЛТ ХҮСЭХ ҮЛДЭВ .