Төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн баг-2

Түрүүч нь: http://olloo.mn/n/86418.html

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын зөвлөхийн багийг цувралаар танилцуулж байна.  Өмнөх дугаарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны 11 зөвлөхийг танилцуулсан.  Тэгвэл энэ удаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хэн хэн зөвлөдгийг хүргэж байна.  УИХ-ын даргын хувьд тав хүртэлх орон тооны зөвлөхтэй байх хуулийн заалттай ч парламентын спикер одоогоор орон тооны хоёр зөвлөхтэй ажиллаж байна. 


Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан

Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон цагаас хойш төрийн түшээгээр ажилласан Д.Лүндээжанцан УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байна.  Өмнө нь  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар  энэ албан тушаалд ажиллаж байсан юм.  Д.Лүндээжанцан  нь МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор.   1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн бие даасан хувилбар тулгар цаазын төслийг боловсруулалцсан.  Мөн Үндсэн хуулийн эх баригчаар ажилласан билээ. Тэрбээр АИХ-ын депутат,  УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, УИХ-ын дарга, дэд даргаар ажиллаж байжээ.  Түүнчлэн “Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн даргаар ажилладаг юм.  Японы Сокка Гаккайн их сургуулийн хууль зүйн салбарын доктор, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Аюулгүй байдал, эрх зүйн академийн жинхэнэ гишүүн-академич цол хүртэж байжээ.

Зөвлөх О.Номинчимэг 

УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан О.Номинчимэг УИХ-ын даргын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр  2004-2008 онд Япон Улсын Токиогийн Их сургуулийн эрх зүйн бакалавр, 2008-2010 мөн тус сургуульдаа хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.  Түүнчлэн АНУ-ын Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Бизнесийн эрх зүй,  дэд бүтцийн төсөл, олон улсын арбитр, гадаадын хөрөнгө оруулалт чиглэлд мэргэшсэн гэжээ. АНУ-ын Нью-Йорк мужид хуульчаар ажиллаж байсан туршлагатай. 2019 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна.  Мөн зөвлөх О.Номинчимэг нь 2011-2017 онд Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмийн Парис дахь салбарт ахлах хуульч, 2019 онд  Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН-ийн захирлаар ажиллахын зэрэгцээ 2021 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль болон СЭЗИС-д багшаар ажиллаж байна.

Зууны мэдээ сонин

Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗӨВЛӨХ 2022-09-09 09:35:17
    ЗАНДАН ДАРГА ЛҮНДЭЭ ГУАЙ 2 ... ҮНДСЭН ХУУЛИЙГ НУГАСЛАСАН ДАА... ИЙМ Л СОНИХОН ТҮҮХТЭЙ ТИЙМ Л БАЯН ХОЁР ДОО
  • Зочин 2022-09-08 13:03:30
    Шашны Сока байхдаа яахав дээ!!! Ичмээр юмаа.