Хотын дарга нараа татвараа төлсөн иргэд түгжирч хохирохын дээр хөлөө тушуулж амьдармааргүй байна. Өнөөдөр НИТХ-аар автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа.
Олон нийтийн эсэргүүцлийг үл хамааран хотын эрхэм дарга Д.Сумъяабазар түгжрэлийн асуудал цэгцэртэл тэгш, сондгойгоор зорчих шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна гэдгээ мэдэгдээд байгаа.
Үнэн хэрэгтээ нийслэлд зорчихоор гараад түгжирч байгаа автомашинууд зам ашигласны төлбөр, татвараа төлж, шатахуун авч эдийн засагт нэмэр болж байгаагаас нэрмээс бол болоогүй л байлтай.
Тийм байтал дугаарын тэгш, сондгойгоор буюу хагас жилд нь иргэдийн автомашиныг өдөлгөөнд оролцуулах гэх шийдвэр гаргаж байгаа нь эдийн засгаа давхар унагана гэсэн үг биш үү.
Уг нь Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нийслэлийн автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эх үүсвэрийг шийдвэрэж өгсөн. Товчхондоо Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх ажилд 2025 он хүртэл жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.
Арай энэ хөрөнгөөр автомашины хязгаарлалтаас алдсан эдийн засгийн хохирлоо нөхөх гээгүй биз дээ.
Нийслэлийн орлогын тодорхой хувийг иргэд бүрдүүлдэг. Тийм байтал тэднийг түгжрэлийг сааруулах шийдвэрээр боомилж байгаа нь нийтийн эрх ашиг бус нийгмийн сүлжээнд сайхан харагдах гэсэн арга хэрэглэж байна гэж хардахаас аргагүйд хүргэж байна шүү.
Дугаарын тэгш, сондгойтой зууралдах бус дараагийн алхмаа олж, шийдлээ гаргахыг иргэд хүлээж байгааг ядаж НИТХ-ын төлөөлөгч нар нь мэддэг байгаа даа.

ErenNews.mn
Б.Төгөлдөр