Хилийн хязгаарлалтаас дулааны цахилгаан станцуудын засвар “гацав”

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн хурал Эрчим хүчний яаманд болов. Хурлын үеэр 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл зэргийг төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцлээ.

Дулааны цахилгаан станцуудын хувьд аюулгүйн нөөцөд зайлшгүй шаардлагатай сэлбэг материалыг бүрэн ашиглаж, үндсэн болон туслах тоноглолуудын засварыг хийж байгаа боловч ажлыг бүрэн дуусгах боломжгүй байна. Энэ нь хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосонтой холбоотойг мэргэжилтнүүд тайлбарлалаа.

Эрчим хүчний нүүрс олборлогч Багануур, Шивээ-Овоо болон Шарын гол уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, шатах тослох, тэсэлгээний материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан мөнгөн урсгалын дутагдалд орж, зарим ажил зогсох нөхцөл үүсээд байгаа аж. Тухайн асуудлыг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр боллоо.

Зууны мэдээ сонин
Б.Од
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.