Ковид19: Нийслэлд 30, орон нутагт 53 тохиолдол бүртгэгдсэн

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 83 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 30 нь нийслэлд, 53 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангай болон Төв аймагт тус бүр гурав, Дорноговьд найм, Өмнөговьд 38, Ховдод нэг тохиолдол тус тус бүртгэгджээ. Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 979,178 болов. Мөн хугацаанд 408 хүн эдгэрсэн бол Улаанбаатарт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,128 болж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас нийт 3,190 хүн хяналтад байна.



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.