Гэр, байшингаа дулаалах уу

ДЭМБ-ын тооцоолсноор гадаад орчны агаарын бохирдлын улмаас жилд 7 сая, дотоод орчны агаарын бохирдлын улмаас жилд 4.3 сая орчим хүн амь насаа алддаг. Монгол Улсын хувьд ч агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудлын нэг. Эрүүл, аюулгүй аж төрөхөд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг болох агаарын бохирдлын талаар таны мэдэх ёстой баримтууд, үүнтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах боломж, шийдлийн талаар онцолж байна.

#1 Гол хүчин зүйл

Хөгжиж буй орнуудад хамгийн тулгамдсан асуудлын нэг нь агаар, орчны бохирдол. Дулааны хангамж муу, дэд бүтэц тааруугаас мод, түүхий нүүрс түлэх, керосин ашигласнаас үүдэн агаарт дэгдсэн утаа, хорт бодис, нарийн ширхэгт тоосонцор агаарын бохирдлын томоохон хувийг эзэлж байгааг мэргэжилтнүүд онцолдог. Эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд цочир хүйтэрдэг манай улсад ч түүхий нүүрсний хэрэглээнээс үүдсэн бохирдол агаарын чанарт онцгой нөлөөлдөг. 

#2  Эрүүл мэндэд нөлөөлөх нь

Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын зам, зүрх судасны өвчин, харшлын тархалт, тохиолдлын түвшинг ихэсгэдэг гэж мэргэжилтнүүд анхааруулдаг. Улмаар нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилд сөрөг нөлөөтэйг эрдэмтдийн хийсэн судалгаа харуулдаг.  Мөн гэмтэл, түлэгдэлт, угаарын хийд хордох зэрэг асуудал ч сэтгэл түгшээх хэмжээнд байгааг ДЭМБ онцолж буй. Зөвхөн 2016 оны байдлаар агаарын бохирдлын улмаас 4.2 сая нас барсан гэсэн тооцоо бий. 

#3 Бүх нийтийн асуудал 

Манай гарагийн хүн амын 90 хувийнх нь амьсгалж буй агаар бохирдолтой гэсэн тоо байдаг. Энэ бол зөвхөн нэг хүн, улс орон, бүс нутгийн биш, хүн төрөлхтний анхаарлыг татсан асуудал гэдгийг НҮБ мэдэгдэж буй. Энэхүү асуудлыг олон улсын түвшинд шийдэхэд тээвэр, эрчим хүч, хог хаягдал боловсруулах, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, эдийн засаг гээд олон салбарын нөлөө чухал гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс агаарын бохирдолтой тэмцэхэд хувь нэмрээ оруулахыг уриалан НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 7-ныг “Цэвэр агаар, цэнхэр тэнгэрийн өдөр” болгон зарлаж, санаачилга, зорилтуудыг дэвшүүлсээр байна.

#4 Та хувь нэмрээ оруулж чадна 

Хүн амын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, цаашлаад экологи, биологийн төрөл зүйлд ч ноцтой хохирол учруулж байгаа агаарын бохирдлыг бууруулахад олон цогц арга хэмжээ авах, бүх л шатны оролцоо чухлыг мэргэжилтнүүд онцолдог. Тухайлбал, дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, түүхий нүүрс болон хорт хий ялгаруулдаг шатамхай бодисын хэрэглээг халах, байгальд ээлтэй бизнесийг дэмжсэнээр бохирдлыг бууруулах боломжтой. 

Тэгвэл өвлийн улиралд -40 хэм хүрч хүйтэрдэг Монгол Улсын хувьд гэр, байшингаа халаах хангалттай эрчим хүчийг нар, салхины сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах боломж хязгаарлагдмал, асуудалтай хэвээр. Гэхдээ нүүрсний хэрэглээг бууруулах, эрчим хүч хэмнэж илүү тухтай, дулаан орчин бүрдүүлэх шийдэл, гарцыг сонгосноор та агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж чадна. 

#4 Боломж 

Ногоон хөгжлийг дэмжигч ХААН Банк харилцагчдынхаа эко хэрэглээг дэмжих замаар агаар орчны бохирдлыг бууруулах, эрүүл таатай амьдрах орчныг хамтдаа бий болгох зорилгоор хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээлийг иргэддээ санал болгодог билээ. Тодруулбал, 2019 оноос Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл” олгож буй. 

Амины орон сууц, гэрээ зөв дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар түлшний хэрэглээ буураад зогсохгүй, гэр доторх нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ багасдаг тул ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас гэр, байшингаа дулаалах үйлчилгээ авах, цахилгаан халаагуур худалдан авч суурилуулах бол жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээлийг авах боломжтой. Зээлдэгчид тавигдах шалгуурын хувьд банкны үндсэн шаардлагуудаас гадна банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүнээ сонгосон байх шаардлагатай юм. Мөн цалингийн болон бизнесийн орлоготой харилцагчдаас гадна тэтгэврийн орлоготой буюу ХААН Банкаар тэтгэвэр авдаг харилцагчид ч мөн хөнгөлөлттэй “Ногоон зээл” авах боломжтой.

Хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу. 

Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-тэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

#5 Шийдэл 

Дулаан, тухтай орчин бүрдүүлж, агаарын бохирдолтой тэмцэх бас нэгэн шийдэл нь гэр, байшингийнхаа дулааны алдагдлыг тодорхойлох юм. Ийм үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагад хандаж цаг, зардлаа хэмнэх боломж бий. Тухайлбал, “Дулаан шийдэл” төслийн хүрээнд гэр, байшинд тусгай хэмжилт хийн, хаанаас дулаан алдагдаж буйг тодорхойлохын зэрэгцээ түүнд тохирсон дулаалгын шийдлийг санал болгодог. Ингэхдээ айл өрхийн хэрэгцээ, санхүүгийн боломжид үндэслэн хамгийн хямд өртөгтэй дээврийн дулаалгын багцаас бүтэн дулаалгын багц хүртэл сонголтуудыг санал болгож, мэргэжлийн бригадууд дулаалгын ажлыг хийж гүйцэтгэдгээрээ онцлог. Тухайлбал, амины орон сууц гэхэд дээврээ дулаалснаар дулаан алдагдлыг 30 хувиар, бүтэн дулаалснаар 70 хүртэлх хувиар бууруулж чаддаг аж. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.




 
Бусдад түгээх
  • gplus