Түгжрэлийг сааруулахын тулд дугаарын хязгаарлалтаас давж сэтгэ
Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсийг улсын дугаараар хязгаарлаж оролцуулах Улаанбаатар хотын Засаг даргын захирамж гарсан. Энэхүү захирамж 7 хоногийн хугацаанд, 9 дүгээр сарын 3 хүртэл үйлчлэх юм. Гэвч Улаанбаатар хотын мөнхийн асуудал болсон түгжрэлийг бууруулахад 7 хоногийн захирамж хангалтгүй бас хаана ч хүрэхгүй.
 
“Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчээр өдөр хоногоо аргацаасан шийдвэр түгжрэлийг шийдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой. Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо, замын даац хурдацтай нэмэгдэж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ гэж мэдэгдсэн ч үйл явц, үр дүн алга. Энэ хэвээр явбал Улаанбаатар хот “Тэг зогсолт” хийхэд ойрхон байна. Гэтэл түгжрэлийг шийдэх “Шийртэй хүү” монголын улс төрд байдаггүй бололтой. Нийслэлчүүд түгжрэл дундаа амьдарсаар...
 
Түгжрэлийг бууруулахын тулд хуучин онтой машинуудыг актлах, замын түгжрэлийн төлбөр авах, нийтийн тээврийг хөгжүүлэх, хотын дэд бүтэц, автозамын шинэчлэл хийх зэрэг олон арга байдаг. Хамгийн чухал нь машинтай байх нь брэнд болчихсон юм бол үүнээс давсан нийтийн тээврийн соёл, тухтай орчин, хүртээмжийг шийдэх хэрэгтэй юм.
 
Энэ мэт дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд түгжрэлээс салсан бодит баримт, үлгэр жишээ байсаар байтал авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь ямхын чинээ байх жишээтэй. Ямартай ч дугаарын хязгаарлалтаас давсан дорвитой шийдвэр ард иргэд чинь хүлээж сууна.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бадам 2022-09-05 22:21:48
    Давхар зам гүүр,Гүүрэн нүхэн гарц барих замаа өргөтгөх их сургууль зах уудыг нүүлгэх дарга нарыг явуулах гэж зам хааж гэрлэн дохионы режимыг өөрчилхөө боливол
  • Зочин 2022-09-02 12:00:59
    Тэгш сондгойгоор явах нь өнөөдрийн хувьд хамгийн зөв.Амсхийж байгаа дээрээ өөр шийдэл хайя
  • Зочин 2022-09-01 02:26:20
    Буруу рультэй машинаа хориод он хуучин машинуудыг актлах,зорчих бүсийн хязгаар тогтоох,орон нутагаас ирж байгаа машинд зорчих зөвшөөрөл олгож бх хэрэгтэй.
  • иргэн 2022-08-31 14:18:47
    метрогоо зориглоод байгуулцгаая, зураг төслийг нь японы жайка байгууллага хийсэн гэж сонссон, гадаад дотоод хөрөнгө оруулагчид, дотооддоо иргэд ч хандив өргөе
  • Өө зайлуул 2022-08-31 08:06:00
    ЗГ хотын сайдтай болно гэхээр хуучин хотууд, аймгийн төвийн хотын статусыг сэргээх юм хийж хот байгуулах хөгжүүлэхийг хариуцах нь гэсэн ч түгжрэлийн сайд байж?
  • Хэцүү 2022-08-31 03:56:55
    Буруу жолооны хүрдтэй машинаа хорих хэрэгтэй
  • nxx 2022-08-31 03:31:57
    Энэ хотын түгжрэлд хот төлөвлөлт хамгийн их буруутай. Хот төлөвлөлтөө дахин боловсруулж Улаанбаатарыг тэлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Захуудыг зоригтой нүүлгэх...