Ховдчууд Ерөнхий сайдын томилгоог хүлээж авахгүй
2022 оны 08 сарын 17-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан” гэсэн шалтгаанаар огцруулах шийдвэр гаргасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд “Засаг даргыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд зохих шатны хурлын санал эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн шатны ИТХ-д нэн даруй мэдэгдэх бөгөөд ИТХ 15 хоногийн дотор Засаг даргад нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдаг. Аймгийн Засаг даргыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар  сонгож, Засаг даргаар батлуулахаар Ерөнхий сайд руу нэрийг нь илгээдэг, түүнийг батламжлах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг.

Гэтэл Ерөнхий сайд маань дээрхи хуулийн заалтыг зөрчин өөрийн Ахлах зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилуулна гэж “илгээлт”-ээр явуулсан. Ерөнхий сайд энэ томилгоогоо “улс орны хэмжээний бүтээн байгуулалтын нэг болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг явуулахын тулд” гэж тайлбарласан.

Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан. Хэдийгээр намтарыг нь харвал өндөр боловсролтой нэгэн харагдах боловч орон нутгаа мэддэг, хөдөөний амьдралыг ойлгох тэр тусмаа Ховд нутгийг сайн мэдэх эсэх нь бас эргэлзээтэй юм.

Ховд аймаг бол  Монгол орны баруун урд хэсэгт 76100 км2 талбайг эзлэн оршдог. Нийслэл Улаанбаатар хотоос 1470 км-т алслагдан оршдог,  88 000 орчим хүн амтай, олон үндэстэн ястаны өлгий болсон нутаг бөгөөд манай баруун бүсийн хөгжийн тулгуур төв гэдгээрээ онцлог аймаг юм.

Өчигдөр /2022.08.26/ аймгийн ИТХ Засаг дарга томилох асуудлаар хуралдсан ба  одоогийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нэрээ дэвшүүлэн Ерөнхий сайдын “илгээлтийн эзэн” Э.Болормаатай өрсөлдсөн бөгөөд ирэх нэг дэх өдөр хүртэл МАН-ын бүлэг завсарлага авсан байна. Ховд аймгийн Засаг даргаар Ерөнхий сайдын илгээлтийн эзнийг дэмжих эсэх нь хуулийн дагуу тухайн аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал юм.

Аймаг орон нутаг  4 жилд нэг удаа орон нутагтаа сонгууль явуулж, ИТХ-ын төлөөлөгчөө сонгодог хуультай, гэтэл энэ мэтчилэн дээрээс бүгдийг шийддэг,томилдог болвол  орон нутгийн сонгууль явуулж, орон нутгийн ард иргэдийг төлөөл гэж аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох хэрэггүй байлтай.

Тэгээд ч аймгийн Засаг даргын ажил ганцхан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал биш өөр олон асуудлууд байдаг гэдгийг Ерөнхий сайд маань мартсан бололтой. Ерөнхий сайд ахлах зөвлөхөө Ховд аймгийн Засаг даргаар томилуулна гэж "зүтгэж" байгаа нь хуулийн заалт зөрчиж байгаа үйлдэл тул орон нутгийн удирдлагаа сонгох асуудлыг нь хуулийн дагуу орон нутагт нь үлдээх хэрэгтэй.

Дашрамд Ерөнхий сайдад Ховдын Засаг дарга, орон нутаг дахь бүлэглэлийг огцруулсан нь БРАВО  гэе. Гэхдээ одоо шинэ Засаг даргын томилгоог орон нутагт нь үлдээ!!! үнэхээр оролцох хэрэгтэй гэж байгаа бол С. Бямбацогт оролцог. Тэрээр Ховдчуудыг төлөөлж УИХ-д дөрвөнтөө сонгогдсон, Хууль зүйн сайдаар ажилласан байсан туршлагатай нэгэн. Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа  хэнийг ч баривчилж цагдаж хатуурхаж байгаагүй, мөн  2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр нарийн бичигийн даргаар ажиллахдаа хуулийн алдаа дутагдал гаргалгүй ажилласан юм.

Одоо тавигдах Засаг дарга Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцыг шуурхайлахад идэвхтэй оролцох ёстой. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаа шуурхайлснаар баруун гурван аймаг эрчим хүчний хувьд Оросоос хараат байхаа бүрэн болино.

С.Бямбацогт Ховдоос дөрвөнтөө төлөөлөн төр түшилцэх болсноор баруун аймгуудын автозам хэрхэн чанартай шуурхай тавигдаж, баруун бүс хэрхэн хөгжиж байгааг бэлхнээ харж байна. Мөн баруун бүст цементийн үйлдвэр босгосноор хотоос хоёр дахин илүү үнээр авдаг байсан цементээ баруун бүсийн таван ч аймаг үйлдвэрийн үнээр авах боломжийг олж авсан. Ийм хүн Ховд аймгийг хэнээс ч  илүү эзний сэтгэлээр авч явна гэдэг нь ойлгомжтой.  Тиймээс эрхэм Ерөнхий сайд та төв болоод зүүн, өмнөд бүсүүдээс  илүүтэй үлгэрлэн хөгжиж байгаа, баруун бүсийн хөгжлийн тулгуур төв Ховдын асуудалд хошуу дүрэхээ болино уу.

 
С.Болор
www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2022-08-30 01:54:52
    ингээд л хэрэггүй бөөн бөмбөг шидүүлээд байдаг юм. дээшээ төмөр шидээд хажууд нь унасныг нь сонго.
  • Erenhii saidiin erh medeliin hyreeniii a 2022-08-29 13:16:56
    Erdenebyrengiin chahilgaan stanch bol ylas ornii tysgai heregzeenii yaralttai siidberleh ajil men ychiraas tyynd hyanaltgyi ajil ydaasryylsan nehedyydiig erh me...
  • Зочин 2022-08-28 02:49:26
    Маш зөв шүү өөрсдөө шийдэг