Хэмнэлтийн хууль ард түмэнд л үйлчилнэ...
Өнөөдөр хэлсэн үгээ маргааш нь буцдаг орчин цагийн Монголын улстөрчдийн араншинг ард түмэн андахаа больчихож. Тиймээс л “Залдаг ноёнтой, засдаг түшмэлтэй” ард түмэн юм аа гэж хэлэхэв дээ.
 
Яг үнэндээ улстөрчид ард түмэнд таалагдахын тулд юу ч гэж худлаа бурдаг болохыг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Үүний нэг нь Төрийн хэмнэлтийн тухай хууль.
 
Тухайлбал өнгөрсөн 4 дүгээр  сарын 29-ний өдөр УИХ-аас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж 2022 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн гол зорилго нь төр, төрийн бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах байв.
 
Гэтэл эрх баригч намынхан энэхүү төрийн хэмнэлтийн тухай хуулиа умартаж улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавихгүйгээр эрх мэдэл албан тушаалд үхэлдэх хэсэг бүлэг улстөрчдийн хүслийг гүйцээхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинээр Тэргүүн шадар сайд, Хот хариуцсан сайд гэх хоёр албан тушаалыг бий болгож буй.
 
Уг нь цар тахлаас үүдэж төрийн хэмнэлтийн тухай хуулийг гаргаж агентлагийн дэд дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн хэрнээ үг үйлдэл хоёр нь хэрхэн зөрснийг шинээр бий болгож Засгийн газрын бүтцэд  өөрчлөлт оруулахаар босон нь тэд хэмнэлт нэрээр ард түмнийхээ бүсиг чангалсан ч өөрсдөдөө хэрэгтэй зүйлээ хийсээр байна. Ямартай ч Засгийн газрын бүтцэд оруулан байж Тэргүүн шадар сайд, Хот хариуцсан сайд гэх хоёр албан тушаалыг шинээр бий болгосон нь энэхүү албан тушаалын ард ямархуу том тохироо хийж буйг бүдүүн дарга нараас өөр хэн ч мэдэхгүй. Ямартай ч тэдний энэхүү шуналд олон нийт цэг тавьж тэдэнд 2024 оны УИХ-ын сонгуулиар муу гэсэн дүн тавих нь дамжиггүй.
 
Юутай ч өөрсдийгөө нөлөө бүхий гэсэн хашилтад хийчихсэн яваа улстөрчдийн араншин нэг иймэрхүү. Өнөөдөр тэдний хэлсэн үгнээсээ буцдаг энэхүү муухай араншин Монголын ард түмэнд ямар их хор хөнөөл авчрахыг нийтээрээ мэддэг болчихсон. Ингэж л Монголын улстөрчдийн ой санамж муудаж хэлсэн ярьснаа ч мэдэхгүй өрөвдөлтэй гэмээр дүр зургийг бид хэдий болтол харах вэ. Тиймээс өөрсдийн гаргасан төрийн хэмнэлтийн тухай хуулиа хэрэгжүүлэхгүйгээр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах болсон нь Л.Оюун-Эрдэнийн нэр хүнд улам алсран одсоор буйг сануулахад илүүдэхгүй биз ээ.

ErenNews.mn
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-08-27 01:52:54
    Хэрэв хэмнэлтийн хууль түмэн олонд л үйлчлэх юм бол "эрхтэн дарга нар" МУ-н иргэн биш үү? гсн асуулт гарна тэгээд ч ҮХ-н тэгш бх зарчим тань зүгээр л лоозон уу?...