М.Нандин-Эрдэнэ өсвөр үеийн ДАШТ-ний хүрэл медальтан боллоо

"Сараево-2022" жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Босни Герцеговинд манай улсаас 16 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

М.Нандин-Эрдэнэ Сараевод нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсов. М.Нандин-Эрдэнэ нь Токиогийн олимпийн наадмыг дэнсэлсэн, олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь.

МЖБХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.