А.Мөрөн Сатунчуудын хүслийг биелүүлэх үү?
Монголын хөлбөмбөгчдөөс анхлан мэргэжлийн хөлбөмбөгийн клубтэй гэрээ байгуулсан Алтанхуягийн Мөрөн өдгөө Тайландын хоёрдугаар дивизионы "Сатун Юнайтед" багт хүчин зүтгэж байгаа билээ. Анх мэргэжлийн гэрээ байгуулсан "Краби FC" багаасаа зээлээр энэ багт тоглох болж анхны гоолоо оруулж, багийнхаа хамтаар улирлыг амжилттай үргэлжлүүлж байгаа түүний болоод "Сатун Юнайтед" багийн энэ улирлын хамгийн том зорилго биелэх эсэх нь энэ бямба гаригт шийдэгдэх гэж байна. Өдгөө Тайландын хөлбөмбөгийн хоёрдугаар дивизионы плэй-оффын өрсөлдөөн шийдвэрлэх шатандаа ороод байгаа бөгөөд шилдэг 12 баг хоёр хэсэгт хуваагдан ирэх жил нэгдүгээр дивизионд тоглох дөрвөн эрхийн төлөө өрсөлдөж байна.
 
А.Мөрөнгийн хүчин зүтгэж буй "Сатун Юнайтед" багийн тухайд "В" хэсэгт 17 оноотой гуравдугаар байрт явна. Хэсэг тус бүрийн эхний хоёр баг ирэх жил нэгдүгээр дивизион руу дэвших эрхтэй болох бөгөөд "Сатун" сүүлийн тойрогт бүтэн оноо авч, хоёрдугаар байрт яваа "Тай Хонда" баг оноо алдвал "А.Мөрөн ба түүний нөхөд" энэ улирлын гол зорилгоо биелүүлж, "Сатун Юнайтед"- ын түүхэндээ анх удаагаа нэгдүгээр лигт тоосоо өргөх болно.
 
"Сатун Юнайтед" хэсгийн сүүлчийн тоглолтоо хүснэгтийн сүүл мушгиж яваа "Маптафут Район" багтай хийнэ. Энэ баг нь хэсэгтээ одоогоор 9 тоглолт хийхдээ бүгдэд нь ялагдаж бөмбөгний харьцаа -28 байгаа "аутсайдер" тул "Сатун" энэ тоглолтод ялалт байгуулах бүрэн боломжтой. Харин одоогоор 2-р байрт яваа "Тай Хонда" баг хэсгээ тэргүүлж зорилгоо биелүүлчихээд буй "Сухотай" багтай тоглоно. "Сухотай" үндсэн бүрэлдэхүүнээ амраалгүй "Тай Хонда"-г хожих, аль эсвэл тэнцсэн тохиолдолд "Сатун Юнайтед" нэгдүгээр дивизионы эрхээ авах нэг үгээр хэлвэл тэдний хувь заяа бусдаас хамааралтай байдалд байна.
 
Бид А.Мөрөнтэй холбогдож нөхцөл байдлын талаар лавлахад "Манай багийнхан шийдвэрлэх тоглолтдоо шаргуу бэлтгэж байна. Бид эхлээд өөрсдийнхөө тоглолтод бүх анхаарлаа төвлөрүүлж байгаа. Өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийсний дараа нөгөө тоглолтын дүнг хүлээх үлдэнэ. "Сухотай" бүрэн хүчээ дайчлах эсэх талаар Тайланд болон легионер тоглогчдын дунд бага зэрэг айдас байгаа ч бүх зүйл сайхан болно гэдэгт бид итгэлтэй байна" хэмээн ярилаа.
 
Хоёрдугаар хэсгээс шалгарсан нийт дөрвөн баг нэгдүгээр дивизионд дэвших болзлоо хангаж улмаар хоёрдугаар дивизионы аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлдэг тул плэй-оффын тулааныг Тайландчууд "Аваргуудын лиг" хэмээн нэрлэдэг бөгөөд "Тай Премьер лиг" завсарласан энэ үед хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд энэхүү тэмцээн ороод байгаа юм. Тайландын өмнөд хэсгийн Сатун хот тэр чигээрээ хайртай багаа дээд лиг рүү дэвшээсэй хэмээн залбирч сууна. Магадгүй тэдний хүслийг биелүүлэхэд Монгол залуу А.Мөрөн туслах ч юм билүү? "Сатун Юнайтед" багийн хувь заяа бямба гаригт шийдэгдэнэ.
 
Өглөөний сонин
Ж.Цэцэгмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-11 04:13:50
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!