ҮХНӨ-ийг яаравчилъя
Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон. ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх байдаг тул ийнхүү ҮХНӨ-ийг хийх хууль ёсны шаардлага үүсэж байгаа юм.

Харин МАН-ын бүлэг хуралдаж ҮХЦ-ийн 02 тоот тогтоолтой холбогдуулан ҮХЦ-ээс тайлбар, тодруулга авна, үүний дараагаар ҮХНӨ хийнэ гэж мэдэгдэв. ҮХНӨ-ийн ажлын хэсэг байгуулагдсан гэж байгаа ч улс төрийн хүрээний энэ мэт тодорхой асуудлууд удаашруулж байна уу гэж хардаж болохоор байна. ҮХНӨ хийх эрх гагцхүү УИХ-д байдаг. Тэр дундаа энэ удаагийн парламентын дийлэнх олонхыг бүрдүүлж буй МАН-аас хамгийн их хамаарна. Гэвч эрх баригч намын эс үйлдэл ойлгомжгүй байдал үүсгэж байна.
 
Намрын чуулган хаяанд  ирж, шийдвэрлэх асуудлууд шил дараалж байхад ҮХНӨ хугацаандаа амжих эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Угтаа бол ээлжит бус чуулганаар ҮХНӨ-ийг яаравчилна гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байсан ч хүлээгдэх шинжтэй.
 
ҮХНӨ хийх эрх зүйн шаардлага бий. Гэхдээ ҮХНӨ хийлээ гэж бодоход “давхар дээл”-ийн асуудлаар бамбай хийн “Тунхаг бичиг”-т тусгагдсан хүний эрх, сонгуулийн систем, парламентын гишүүдийн тоо зэрэг чухал асуудлууд үлдчих вий гэх хардалт нийгэмд байна.
 
УИХ-ын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хууль, төр, ард түмний эрх ашигт бүрэн ницсэн байх ёстой гэх хууль ёсны шаардлага бий. Харинн эрхэм гишүүд ард иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн дээдлэхийг ҮХНӨ-өөс л харъя.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2022-08-24 02:39:16
    ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГТИЙГ ЯАРДАГ ЗҮЙЛ БИШ Ч ,, 2023 ОНЫ 1 САРЫН 1 НЭЭС ӨМНӨ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ УЛСЫН ТӨСӨВТ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ТУСГАХГҮЙ БОЛ 2027 ОНД ШИЙДЭЖ ДЭЭ...