Олимпийн телевизтэй болно
Олон улсын олимпийн хорооны чуулганаар олим­пийн телевизийн сувагтай болох асуудлыг хөндөн хэлэлцлээ. 2015-2021 оны хооронд энэ телевизийн сувагт нийтдээ 600 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх төсөв гаргасан байна.
 
 Тоон технологийн телевизийн сувгийг нээснээр олимпийн наадмын тэмцээн уралдааны архивыг бүрдүүлэх, Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зэрэг зорилго зорилтыг хэрэгжүүлнэ хэмээн төлөөлөгчид үзэж байгаа юм байна. Олон улсын Олимпийн хорооны олимпийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төвийг Испанийн Мадридад байршуулж, тэндээс олимпийн наад­мын мэдээ мэдээлэл, шууд дамжуулалтыг олон улсын өргөн нэвтрүүлгийн сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөөд байна.
 
Энэ телевизийн сувгийг нээх зардлын дийлэнхийг Олон улсын Олимпийн хороо гаргах бол Үндэсний Олимпийн хороо тус бүр 89 сая еврог хандивлаж, эхлэл хөрөнгө оруулалтыг хийх хандлагатай байна. Энэ тухай шийдвэрийг Монакод энэ өдрүүдэд үргэлжлэн явагдаж байгаа Олон улсын Олимпийн хорооны чуулганаар гаргах юм.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-11 04:16:10
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.231
    Мэдэгдсэн Хариулах