Филиппинд хоёр жилийн дараа сурагчид хичээлдээ явж эхэллээ

Цар тахлын улмаас хамгийн урт хугацаагаар боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Филиппин улсын сурагчид өчигдрөөс хичээлдээ явж эхэллээ. Тус улсын сурагчид хоёр жил гаруй хугацааны туршид зайнаас хичээллэсэн юм. Тодруулбал, Филиппинийн сургуулиудын тал хувь нь танхимын хичээлийг COVID-19 халдварын тархалтын улмаас хаасан билээ. Урт хугацаанд үргэлжилсэн цахим хичээл нь тус улсын боловсролын салбарыг уналтад оруулсан гэж ажиглагчид шүүмжилж байгаа юм. Филиппинийн 10 хүртэлх насны 10 сурагч тутмын ес нь энгийн тесктийг уншиж чадахгүй байна гэсэн судалгааг Дэлхийн банк өнгөрсөн жил гаргасан нь үүний нотолгоо юм.

Ийн 24 мянган улсын сургуулийн сурагчид таван өдөр танхимаар хичээллэхээр боллоо. Харин үлдсэн сургуулиуд нь арваннэгдүгээр сар хүртэл танхим цахим хосолсон хэлбэрээр хичээллэх юм байна. Ингэснээр нийт 27 сая сурагч бүтэн цагаар хичээллэхээр болсон байна. Бусад сургуулиудын хувьд сургууль халдварын гол цэг болох вий гэсэн болгоомжлол, анги танхимын хомсдол, багтаамж зэргээс шалтгаалан ээлжээр хичээллэх шаардлагатай гэж тус улсын Боловсролын яам мэдэгдэв.

 Филиппинийн Манила хотын “San Pedro” бага сургуулийн зургадугаар ангийн сурагч Софиа Макахилиг “Хоёр жил “Zoom”-ээр хичээллэсний эцэст ангийнхан болон багштайгаа уулзсандаа үнэхээр их баяртай байна. Яг өмнөх шигээ өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхээр болсондоо сэтгэл хангалуун байна” гэж “AFP” мэдээллийн агентлагт ярьжээ. Сурагчид ангидаа орохоосоо өмнө халуунаа хэмжүүлж, гараа ариутгаж,маскаа зүүн хичээллэх юм байна.
 

 “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.