О.Батнайрамдал: Амралтын өдөр дизель түлш, АИ95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурсан

Шатахууны үнийн асуудлаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийлээ. 

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал "2022 оны наймдугаар сарын шатахууны үнэ орж ирсэн. Дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор Монгол Улсад дизель түлш, АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурсан. Дэлхийн зах зээл дээр  сүүлийн 2 жилийн хугацаанд түүхий газрын тосны үнэ сар болгон өсөж байсан бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашралтай холбоотойгоор мөн хамгийн том худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлт саарснаас болж газрын тосны үнэ буурсан.

Түүхэн үедээ 135 ам.долларын үнэ хүрч байсан бол өчигдрийн байдлаар нэг баррель газрын тос 96 ам.доллар болж буурсан. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурахад шатахууны үнэ буурч байна. АИ92 шатахууны  хувьд Роснефть компанитай  1 тонныг 835 доллараар авах хэлцлийг амжилттай хийсэн. Үүний дүнд 2390 төгрөгийн үнэ өөрчлөгдөөгүй.Энэ оныг дуустал 2390 төгрөгийн үнэ хэвээрээ байна. 

Газрын тосны үнэ 100 доллараас доогуур хэлбэлзэж байгаа бөгөөд энэ хэвээрээ байвал есдүгээр сард үнэ дахин  буурах болов уу гэсэн хүлээлттэй байна" гэв.

С.Цог
 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэрэглэгч 2022-08-22 10:58:11
    Дэлхийн зах зээл дээр 30 хувь буурахад Монголд дөнгөж 7 хувь буулгачихаад их даналзаж байх шив дээ