Д.Амарбаясгалан дарга аа, МАН-дуулахад ЖДҮ-чин, концессчид хэрэггүй
МАН-ын сүр дуулиант XXX их хурлаасаа хойш авлига, албан тушаалын хэргтнүүдээсээ сална гэдгээ илэрхийлсэн ч эцэслэн шийдэгдсэн нь ховор. Гэхдээ энэ удаа Засгийн газрын бүтцийг өөрчлөх сургаар ЖДҮ, концесст нэр холбогдсон олон гишүүн сайд болохоор санаархаж явна.
 
МАН-ын генсек энэ боломжийг ашиглаад ЖДҮ, концесст холбогдсон гишүүдээ ядаж дээл өмгөхгүй Засгийн газраас хол байлгаасай.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн “Алтай трейст” команид 77.6 тэрбум, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хадам ахынхаа “Засаг чандмань майнз” команид 162.2 тэрбумыг концессийн гэрээ нэрээр авсан гэх дуулианд холбогдож байсныг олон нийт мартаагүй. Тэдний хувьд ингээд чзогсоогүй Хөгжлийн банк хөгөө чирэхэд асар их нэмэр үзүүлж, хамаарал бүхий эс бөгөөс хамгийн ойрын хүмүүстээ зээл авах зэргээр нөлөө үзүүлсэн байдаг.
 
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн НӨАТ-ын буцаан олголт хувийн команидаа шилжүүлсэн хэрэгт холбогдож явсан нь саяхан. Мөн ЖДҮ-ийн дуулиан дэгдэхэд “Солар хаус” ХХК-ийн авсан зээл мань гишүүнийг чиглэж байв.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “СОНЭ” ХХК, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Сингаур хейлт кейр” ХХК, Х.Болорчулуун “Дорнод гурил” ХХК-д тус тус зээл авахад нөлөөлсөн гэх асуудалд хутгалдаж, ард нийтийн эрхийг булааж байсан нь саяхан биш гэж үү.
 
МАН-ын эрхэм дарга нар ард иргэдийн боломжийг хулгайлсан, эрх мэдлээрээ далайлган эдийн засгийн эрх чөлөөнд тэмүүлж яваа дээрх нэр бүхий гишүүддээ хариуцлага тооцон ядаж давхар дээл өмсгөлгүй Засгийн газраас холхон байлгаасай. Тэр цагт МАН-д мандах боломж бага ч болов гарна шүү.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-08-22 08:50:05
    Олон юм ярихгуй хурдан шиг хуулиа оорчлоод сайд нараа солиод ажилдаа оромоор бна шуу дээ удаад бвал хор найруулга улам л гарна хурдалаа
  • Зочин 2022-08-22 05:12:19
    Энэ арай болохгуйюм бичиж бна нам дарга нар нь мэдээд тавих хэрэгтэй шуу дээ
  • Zochin 2022-08-22 04:57:01
    За еронхий сайд нь хурдан шиг сайд нараа солиод тавиад явах хэрэгтэй ер нь одоо ажиллаж бгаа сайд нарыг бараг бурэн солиход буруутахгуй шуу дээ